Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна

2019-11-11

Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр гарсан.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын бүсрүү нэвтрэх хяналтын 7 цэгт буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү  хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүс рүү буюу Улаанбаатар хо труу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоож ажиллаа.

Хориглосон бүсэд  түүхий нүүрсийг суудлын болон ачааны автомашинд нууж хулгайн буюу баталгаат бус замаар агаарын чанарыг сайжруулах бүсрүү нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илэрсээр байгаагаас гадна Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаалаар хэрэглэх болон тээвэрлэхийг хориглосон нэн ховор ургамал болох “ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮ” гэх ургамлыг БНХАУ-ын хоёр  иргэн тээвэрлэж явсаныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ