2019-10-31
АНУ-ын Хойд Лорэдейл нутагт нэгэн Миррел Пьер гэх эр гэрийнхээ гадаа дөрвөн удаа буудуулж шархатсан ч өөрөө эмнэлэгт очиж, эсэн мэнд үлдсэн байна. Болсон явдлыг тодруулбал, тэрбээр оройн цагаар гэртээ ирэхэд нь нүүрээн уусан бүлэг этгээдүүд отож байжээ. Хаалгаар орох гэж байхад нь тэд гэнэт гарч ирэн, Миррелийг хөнгөн буугаар дөрвөн удаа буудсан байна.
Байшингийн гадна талд суурилуулсан камерийн бичлэгт энэ бүхэн бууж үлджээ. Залууг шархатан унасны дараа бүлэг этгээдүүд түүний гэр лүү нэвтрэхээр оролдож буй нь харагдана. Хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд