Д.Гэрэл: Хятад иргэдийг буудалд байршуулан цахим орчинд мөнгө угаасан байж болзошгүй

2019-10-30

Д.Гэрэл: Хятад иргэдийг буудалд байршуулан цахим орчинд мөнгө угаасан байж болзошгүй

ТЕГ-аас цахим луйвар хийсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэнийг дөрвөн зочид буудлаас илрүүлэн, шалгаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл 800 гаруй хятад иргэнийг тагнуул, цагдаагийнхан илрүүлэн, шалгаж байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар холбогдох удирдлагууд энэ асуудлаар мэдээлэл хийж, танилцууллаа. 

Засгийн газрын хуралдааны дараа ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

 -Гадаадын иргэдийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?
-Шалгах ажиллагаа өргөн хүрээнд явагдаж байна. ТЕГ болон ЦЕГ энэ ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Наймдугаар сард хэсэг хятад нөхөд ирээд цахим ертөнцөд хэрхэн мэдээлэл солилцох талаар судалсан.  Энэ асуудлыг хэрхэн яаж өрнөхийг ажиглаж байсан. Эхний ээлжинд 80 хүн, өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг БНХАУ-ын дөрвөн иргэн, монголын нэг иргэн зохион байгуулсан. Эдгээр хүмүүсийг шалгаж байцааж байна. Үүн дээр таван зочид буудалд байрлуулсан байна.  800 хятад, 1000-аад компьютер, 10 мянган гар утасны сим байгаа. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа,  айдас байхгүй. 


-Ямар зорилготой үйл ажиллагаа явуулж байсан бэ?
-Цахим орчинд мөнгө угаасан байж болзошгүй асуудалтай холбогдуулан шалгаж байна. Эцсийн байдлаар шалгаж байна. Цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, манай киберийнхэн ажиллаж байна.
 

-800 хүнийг хорьсон уу?
-800 хүнийг хориогүй. Хорих боломжгүй. Таван зочид буудалд байршиж байна. Удирдаж байгаа хүмүүсийг байцааж байна. 

 
-Тэд ямар визээр орж ирсэн бэ?
- Наймдугаар сараас хойш цувж орж ирсэн. Жуучлалын визээр орж ирээд, хөдөлмөр эрхэлсэн. Үүнд бид албадан гарах бүрэн эрхтэй. Хятадын ЭСЯ манайд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.

 
-10 000 сим карт яаж авсан байх вэ?
 
-Сим карт ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг журамлах хуулийн төслийг боловсруулж байгаа. Хууль удахгүй батлагдана. Хувийн хэвшлийн нууц учраас ямар үүрэн телефоны дугаар байсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. 
 

-Зохион байгуулсан ямар хүмүүс байна вэ?
-Хувийн хэвшлийн дөрвөн хятад, нэг монгол иргэн зохион байгуулсан.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй