Николья Пепе гангарч, "Арсенал" 100 хувийн амжилтаа үргэлжлүүллээ

2019-10-25

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тэмцээнд Английг төлөөлж оролцож байгаа "Арсенал" клуб өнгөрсөн шөнө талбайдаа Португалын "Витория Гимараэш" багийг хүлээж авч, энэ тэнцүү тоглосны эцэст арай гэж 3:2-оор буулгаж авлаа. 

80 саяын үнээр ирсэн Николья Пепе гангарч, багаа ялагдлаас аварсан юм. Тоглолтын 8 дахь минутад зочин багаас Эдвардс гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Мартинелли 32 дахь минутад тэнцүүлсэн бол ердөө 4 минутад дараа Бруно Дуарте гоолдож, эхний үед Португалын баг илүүрхсэн. Харин хоёр үед, бүр үндсэн цагийн төгсгөлд буюу 80, 90 дэх минутад Пепе хоёр ч удаа чөлөөт цохилтоос гайхалтай гоолуудыг оруулснаар багтаа ялалт авчирч, 3 тогллолтын дараачаар 9 оноотой хэсгээ тэргүүлж байна. 

Тэгвэл Английн өөр нэг төлөөлөл "Манчестер Юнайтед" клуб энэ тойрогт Сербийн "Партизан Белград"-ын талбайд зочиолж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 43 дахь минутад Марсьяль торгуулийн цохилтоос оруулжээ. Ийнхүү "Улаан чөтгөрүүд" 7 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. 

Харин "Вулверхэмптон"-ы хувьд гуравдугаар тойрогт Словакийн "Слован Братислава" багийн талбайд зочиолж, 1:2-оор хожлоо. Ингэснээр "Чононууд" 6 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 11 дэх минутад талбайн эздээс Шпорар гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл "Вулверхэмптон"-оос Саисс 58 дахь минутад тэнцүүлж, Хименес 5 минутын дараа нэгийг нэмжээ.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”
Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов
АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно
"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж шийдвэрлэв
Албадан гаргасан хятад иргэдийг Нанжин хотод хорихоор болжээ
Д.Одбаяр Монгол руу нисэх хүсэлт гаргажээ
С.Жавхлан гишүүн 3 машин, 30 адуутай
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм
Ачааны чингэлэгт амиа алдсан 39 хүн хэн болохыг таниулж дуусжээ