Шинэ эзэн хааны эрин үе эхэллээ

2019-10-23

Шинэ эзэн хааны  эрин үе эхэллээ

Японы хаан ширээг залгамжилсан Нарухитог  хаан ширээнд нь албан ёсоор залж титмийг нь зүүлгэлээ. Тэрээр энэ үеэр  бурхны сүмд айлчилж өвгөд дээдэс болон нарны бурхан Аматэрасүд хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор хаан ширээнд сууж байгаагаа тунхагласан байна.  Мөн цагаан өнгийн үндэсний уламжлалт хувцас өмсч, сэлэм зүүсэн Нарухито ариун сүмд ирж хаан ширээнд сууснаа мэдэгдэж эртний япон хэлээр бичсэн бичмэлийг уншжээ. Мөн үүнтэй адилхан зан үйлийг ерөнхий сайд Шинзо Абэ, хоёр парламентын дарга нар болон Японы Дээд шүүхийн  ерөнхийлөгчийг  байлцуулан нөгөө хоёр ариун сүмд хийсэн байна. Харин хатан хаан Масако энэ гурван сүмд тусдаа очиж холбогдох зан үйлийг хийсэн байна.

Ингэснээр өчигдөр  Япон болон дэлхий дахинд Нарухитог хаан ширээнд албан ёсоор суусныг  тунхагласан Таийрэй Сэйдэноги хэмээх ёслолын ажиллагаа эхэллээ. Эзэн хааны ордонд орон нутгийн цагаар 13:00 цагт  үндэсний уламжлалт хувцастай шинэ эзэн хааныг хаан сэнтийд нь залсан байна. Шинэ эзэн хаан энэ үеэр тавьсан илтгэлдээ “Би Япон улс цаашид хөгжиж, олон улсын  нийгэмлэгийн энхтайван, нөхөрлөл болон хүн төрөлхтний хөгжил дэвшил, сайн сайханд хувь нэмрээ оруулна” гэж найдаж байна гэв.

Түүний дараа ерөнхий сайд Шинзо Абэ  ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэж мэндчилсэн байна.  Үүний дараа түүнд баяр хүргэсэн зочдоо хүлээн авч оройн зоог барьсан байна. Уламжлал ёсоор  Японы эзэн хаан хаан ширээнд залрахдаа таван ёслол үйлддэг аж. Үүний хоёрыг нь хаанчлалын эрин үеийг нь “Рэйва” буюу “Дэг журам найрамдал” гэсэн утгатай шинэ эрин үеийг эхлүүлсэн Нарухито өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эзэн хааны сэлэм, титмийг эцэг хаан Акихитогоос хүлээн авсан юм. Дараа нь Японы бусад төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзсан билээ.

Гэхдээ шинэ эзэн хааныг ширээнд залах ёслолын үеэр зохиодог арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт болсон Хагибис хар салхины учруулсан хохирлын улмаас ирэх сарын 10 хүртэл хойшлуулсан байна. Нарухито түүний аав Акихито эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буусны дараа Японы эзэн хаант улсыг захирч эхэлсэн юм. Тэрээр хаанчлалын эрин үеэ өвөг дээдсийнхээ өв уламжлалыг үргэлжлүүлэх, Төрийн болон ард түмнийхээ эв нэгдлийн билэг тэмдгийн хувьд  хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэж амлажээ.Энэ  ёслолын ажиллагаанд бусад орны төр, шашны тэргүүн нар, олон улсын байгууллага болон 170 орны төлөөлөгч 2000 хүн оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй