Дани улс түүхийн дурсгал болсон гэрэлт цамхагаа нүүлгэж байна

2019-10-23

Дани улсын баруун хойд эрэг тэнгисийн усанд идэгдэж байгаагийн улмаас хадан цохионы ирмэг дээр байрладаг 120 жилийн настай гэрэлт цамхагийг аврах хэрэгтэй болжээ.

23 метр өндөр Руберг Кнуд нэртэй цамхагийг 1900 онд эргээс 200 метр зайтай байгуулсан байна. Гэвч энэ зай өнөөдөр 6 метрээр хорогдоод байгаа бөгөөд цаашдаа ч улам багасахаар байгаа ажээ.

Тиймээс 1,000 тонн орчим жинтэй уг цамхагийг аврах шийдвэрийг Дани улсын засгийн газар гаргасан байна. Данийн байгаль орчны яам гэрэлт цамхагийг “үндэсний өв соёл” гэж үзээд аврах ажиллагаанд 5 сая крон ($750,000) төсөвлөжээ.

Өчигдөр цамхагийг нүүлгэх ажиллагаа эхэлсэн байна. Ингэхдээ төмөр зам, дугуйт тэрэг ашиглан нүүлгэж байгаа ба нураахаас сэргийлж цагт найман метрээр хөдөлгөж байгаа гэнэ.

Цамхагийг эргээс холдуулахад нийтдээ 10 цагийг зарцуулна гэж тооцоолжээ. Нүүлгэх ажиллагааг Данийн телевизүүд шууд дамжуулж байна. 2008 онд гэрэлт цамхагийн ойролцоо оршдог 1250 оны орчим байгуулсан сүмийг тэнгисийн усанд унагахгүйн тулд буулгаж байсан түүхтэй. 

 

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй