“Төрийн өмчит их сургуулиудыг нэгтгэснээр ойрын 15 жилд топ сургуулиудын тоонд орох боломжтой”

2019-10-23

“Монголд их, дээд сургууль шиг олон юм алга. Дээр нь манай сургуулиудын диплом олон улсад хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхөөргүй байна” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Төрийн ордонд болсон “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Тэрбээр “Эхний ээлжинд төрийн өмчид их, дээд сургуулиудыг нэгтгэсэнээр манай сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал нь нэг шатаар ахина. Шууд дэлхийн топ сургуулиудтай нэг түвшинд очно гэж хэлэхгүй. 20-30 жилийн хугацаанд нарийн хөтөлбөрөөр, төрийн дэмжлэгтэй явж байж Монголын их, дээд сургуулиуд дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг, манайд гаднаас оюутан сурдаг болно” гэлээ.

Төрийн өмчит их, дээд сургуулиудыг нэгтгэх тухай асуудал олон жилийн өмнөөс яригдаж иржээ. Гэвч сургуулийн удирдлагуудын ашиг сонирхол хөндөгдөх учир энэ асуудал төдийлөн дэмжлэг авч чаддаггүй байна.

Энэ ажлыг урагшлуулж, үр дүнд хүргэх зорилгоор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос салбарын сайд, төрийн болон хувийн их, дээд сургуулийн удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус байнгын хорооноос УИХ-ын даргатай зөвлөсний үндсэн дээр төрийн өмчит найман их, дээд сургуулийг нэгтгэн, судалгааны чиглэлд түлхүү анхаарсан томоохон сургууль бий болгох бололцоо байгаа эсэхээр судалгаа хийлгэжээ. “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр уг судалгааны дүнг танилцуулсан юм.

 

Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой.

Манай хөрш хоёр орнуудаас эхлээд дэлхийн бусад бүс нутагт аль эрт мэдэрч бодитой арга хэмжээ авч өнөөдөр тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд ОХУ дэлхийн топ 500 их сургуульд 15 их сургуулиа, БНХАУ дэлхийн топ 100 их сургуульд дөрвөн их сургуулиа оруулж чадсан байна.

Иймээс их сургуулийн засаглалын асуудлыг цоо шинэ түвшинд гаргах цаг болсон байна. Юуны өмнө, их сургуулийн бие даасан байдлыг хангах, академик эрх чөлөөг дээдлэх эрх зүйн үндсийг одоо боловсруулж байгаа боловсролын хуульд тусгах шаардлагатай байна. Түүнээс гадна, их сургуулийн шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх ажлыг дэс дараатай бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх цаг болжээ.

Дэлхийн түвшний их сургуультай болсноор тэдгээр их сургуулиас улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд шинэ мэдлэг бүтээх, шинэ санааг инновац болгон нэвтрүүлэх, боловсролын үйлчилгээг экспортлох зэрэг замаар улс орныхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулна” гэлээ.

Төрийн өмчит их, дээд сургуулийг нэгтгэн асуудлыг ийнхүү хууль тогтоогчдын түвшинд ярилцаж эхэллээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ асуудлыг Засгийн газарт танилцуулахаа хэлж байсан. Түүнчлэн их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид ч дэмжиж эхэлсэн байна

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй