Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй

2019-10-22

Өмнөх  долоо хоногийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэрээ дараа долоо хоногоос Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд явах боломжтой гэж мэдээлж байв.  Тэр долоо хоног нь одоо тохиож байна.

Өчигдөр /2019.10.21/ бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөн Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг хэлэлцээд,  гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар зөвшилцөж байна гэсэн юм.  Энэ бүхнээс тодорхой болж байгаа зүйл гэвэл Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахгүй, бид биш тэд батлах болж байна.  Ингэснээр ирц хүрэхгүй, ирсэн нэг нь өөрчлөлтийг дэмжихгүй бол яах вэ гэсэн айдсаасаа эрх баригчид ямартай ч салжээ.  Харин одоо сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн институцтэй хэл амаа ололцох явдал үлдэж байна.  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс анх Үндсэн хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулахаар санал оруулсан. Үүнээс  хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад 7 санал дэмжигдсэн.  

УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар  хоёр ч хуульд өөрчлөлт оруулж,  шинэ гарц гаргаад байгаа. Тэр нь  хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад унасан зарим заалтыг  УИХ-ын гишүүдийн 2/3-ын саналаар эргэн   авч үзэх  боломж  нээлттэй болсон явдал.  Тэгэхээр энэ хүрээнд  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах учир шалтгаан болж байсан зарим нэг  унасан заалтыг эргэн авч үзэх боломжтой гэсэн үг. Гэхдээ  ямар заалтуудыг вэ гэдэг нь  зөвшилцөөнөөс тодорхой болно.

Олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр урьд нь хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт дараагийн шатанд  огт хөндөгдөхгүй юм байна. Одоо харин АН-тай зөвшилцөж  буй үндсэн гурван асуудлыг  нэмэлт,  өөрчлөлтийн хүрээнд хэлэлцэх эсэхийг  шийдэх хэрэгтэй болж байна.

АН-ын тавьж буй үндсэн гурван шаардлага гэвэл  Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, Ерөнхий сайдын  танхимаа бүрдүүлэх эрх мэдлийг хангаж өгөх  юм.  Хэрэв энэ гурван саналыг нь хүлээж авахгүй бол АН хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.  МАН дээрхи саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах, ингэхдээ 2024 оноос сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлж эхлэх, 2025 оноос  Ерөнхийлөгчийг  парламент сонгодог байх заалт оруулахаар ярьж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.  

Түүнчлэн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад  дэмжигдээгүй  давхар дээл, бүрэн эрхийн хугацаа, гишүүдийн тоо зэрэг асуудал гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр эргэн “амилах”-ыг үгүй гэх газаргүй болж байна.

Хэрэв зөвшилцөл амжилттай болж,    унасан зарим ач холбогдол бүхий заалтуудыг гуравдугаар хэлэлцүүлгээр эргэн сэргээж  чадвал  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэлээд цогц байдлаар хийгдэж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх  чиглэлд дорвитой алхам  хийгдэж  магадгүй юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй