Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ

2019-10-21

Байшингийн буланд "морь харж" суугаа залуугийн зургийг нэг том толгойтой нөхөр аваад, олон нийтэд түгээж, нийтээрээ л баахан хараалаа.  Бид ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Хэн, хаана, юу хийх нь түүний л эрх. Буланд битгий хэл орон сууцны орцонд хүндэрч, цахилгаан шатанд шээх эрхийг бидэнд өгчихсөн.  Тэртээ тэргүй Улаанбаатарын төвд явж байгаад "сур харвачих" гээд бажиг харайхад орчих бие засах газар байх биш. Байгууллага, үйлчилгээний газрууд ч бие засах газраа түгжчихдэг. Түгжих эрх нь тэдэнд байгаа хойно одоо яая гэхэв. 

Хаа нэг тааралдах нийтийн бие засах газар нь хаанаа ч хүрэлцдэггүй. Бие засах газар нэмж барих эсэх нь манай төрийн жолоог залж байгаа хүмүүсийн эрх.  Тэд эрхээ эдлээд, бие засах газар нэмж барихгүй.  Хүмүүст хүрэлцэх эсэхийг бодохгүй байх ч эрхтэй, тэд. Байгаа хэдхэн бие засах газрынх нь үнэ өндөр. 200 төгрөг гэдэг хэтэрхий үнэтэй.  "Усаа асгаж", "морь харах" булан тохой, орц, цахилгаан шат байсаар байхад хэн 200 төгрөгөө үрж бие засах газар орж байдаг юм.  Салхинд тааваараа сууж "морь харангаа" элдвийг эргэцүүлэн бодлоо гэж шийтгэдэг хууль манайд байхгүй хойно.

Идэж, уухаа зохицуулах, өглөө гарахдаа гэрийнхээ бие засах газар биеэ хөнгөлөхгүй гарч гүйх.   Цахилгаан шатанд суух үед давсага нь чинэхээр шууд шээх. Өдөр түргэн аваад тааралдсан газраа хүндрэх эрх ч бидэнд бий.  Хэн хэнд нь эрх байгаа хойно эдлээд байхаас өөр яах билээ.    Харин тэднийг эрх эдэлсний төлөө шийтгэх эрхтэй хүн байна уу. Байвал та нар ч бас эрхээ эдлээч.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй