Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ

2019-10-16

Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нэгдүгээр сургууль сурагчдад чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг “Үдийн хоол” нэрийн дор олгож байгаа тухай мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр  нэгдүгээр сургууль дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл хийлээ.





Нэгдүгээр сургуулийн багш н.Чагцал: Манай сургууль дээр хүүхдүүдэд есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хэзээ хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, орц найрлага шошгожилтгүй ундаа боовыг тамхины хайрцгаар зөөж, хүүхдүүдэд өгсөн. Тухайн үед багш нар Сургалтын менежер н.Мөнхзаяа болон сургуулийн эмчид нарт хандаж уг хүнсийг хүүхдүүдэд өгөх боломжгүй гэдгээ мэдэгдэж, шаардлага тавьсан. Гэвч уг шаардлагыг хүлээж аваагүй учраас багш нарынхаа үйлдвэрчний эвлэлд хандаж лайв хийсэн. Улмаар мэргэжлийн байгууллагуудад хандсан. Олон нийтэд бичлэг тарснаар Сүхбаатар дүүргийн МХГ-ын байцаагч н.Отгонбор ирж, зөрчлийн хэрэг нээсэн. Ингээд биднийг энэ  талаар мэдээллийг тараахгүй байхыг анхааруулсан. Намайг энэ зохисгүй хүнс хүүхдэд өглөө гэж мэдэгдсэнээр нэгдүгээр сургуулийн нэр хүндэд халдсан байна, хариуцлага тооцно гэсэн

Нэгдүгээр сургуулийн багш Ч.Энхнасан "Есдүгээр сарын 30-н үдийн цай ирээгүй. Аравдугаар сарын 1-нд хоёр өдрийн үдийн цай гээд тус бүр хоёр боов болон шүүс ирсэн. Би ангидаа 10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараагийн цаг дээр хүүхдүүдэд үдийн цайг нь өгсөн. Ингээд маргаашнаас буюу аравдугаар сарын 2-нд гурван хүүхдийн эцэг эх утасдаж "Хүүхэд нь гүйлгэж хичээлдээ очих боломжгүй байна" хэмээн хэлсэн. Энэ талаар сургуулийн менежер, эмч хоёрт дуулгасан. Ингээд маргааш нь мэргэжлийн хяналтын байцаагч н.Отгонбор гэдэг байцаагч ирж, зөрчлийн хэрэг нээж байгаагаа хэлээд явсан. Гэтэл өчигдөр мэргэжлийн хяналтын байцаагч ирээд “Анги удирдсан багш танд арга хэмжээ авна. Хэвлэлээр үндэслэлгүй яриа өгсөн. Дүүргийн ёс зүйн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэнэ” гэсэн. Би гомдолтой байна. Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийн төлөө үгээ хэлсэн багш нарыг сургуулийн удирдлага сүрдүүлж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!