Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ

2019-10-11

Боксчин Эррол Спенс пүрэв гарагийн өглөө Далласт автомашины осолд оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр Даллас хотын төвийн гудамжаар Ферари загварын машинаараа хурдтай давхиж байгаад жолоодлого алдсан байна. Улмаар түүний машин замаас гарч, хэд хэдэн удаа бүтэн эргэсэн байна. Эррол суудлын бүс зүүгээгүй явж байсан учраас машинаасаа шидэгдэж, ухаан алдаж унасан ажээ.

Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн ажээ. Амь насанд нь аюулгүй хэдий ч их хэмжээний бэртэл авсан талаар тус эмнэлгийн эмч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Азаар түүний машин жолоодлого алдсан хэдий ч тэр хавьд явж байсан явган зорчигч болон бусад автомашинуудыг мөргөөгүй аж.

29 настай Эррол Спенс Жуниор мэргэжлийн рингэн дээр 26 тулалдаж ганц ч ялагдал амсаагүй явж байгаа билээ. Тэрээр WBC, IBF холбооны 63 кг-ийн аваргын бүсийг эзэмшдэг байгаа юм. Түүний нэр 2017 оноос дэлхий нийтэд танил болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Эррол Спенс Жуниор бол Келл Брүүк, Ламонт Петерсон, Майки Гарсиа, Шон Портер нарын шилдгүүдийг рингэн дээр буулгаж авсан орчин цагийн шилдэг боксчдын нэг юм. Түүний хувьд хамгийн сүүлд 9-р сарын 28-нд Портертой тулалдаж шүүгчдийн хуваагдсан саналаар ялалт байгуулсан билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй