2019-10-11
Өнөөдрийн 10.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Ургах наран, налайх орчимд бохирдолтой /394/ гэж зааж байгаа бол 100 айл, Бөхийн өргөө орчимд хамгийн бага үзүүлэлттэй /30-35/ байна.
Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод багагүй хугацаа өнгөрсөн.
Харин энэ жилээс нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувь буруулах боломжтой гэж албаныхан онцолж байгаа юм.
Бид өнгөрсөн жилийн мөн үеийн /2018.10.1-2018.10.7/ агаарын чанарын мэдээ болон 2019.9.30-2019.10.6- ны өдрийн агаарын чанарын мэдээг та бүхэндээ хүргэж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд