Гранат, галт зэвсэг нэвтрүүлэх гэж байжээ

2019-10-10

"Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд 2019 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 19.25 цагт Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоциклд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн  автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын тээшний хэсэгт нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүллээ.

Дээрх зөрчлийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлсэн бөгөөд зохих журмын дагуу Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн юм.

Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж хилийн зөрчил  илрүүлсэн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагналаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Төв зам долоо хоног түгжирнэ
Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно
Төрийн албан хаагчдад архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалжээ
Нимбэгний ач тус
2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно
Хятад иргэд хилээр дахин орж ирэхгүй учраас хасалт хийлгэхээр авчирсан гэжээ
Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ
Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцсон байна
“Train to Busan 2” буюу “Peninsula” кино ирэх онд нээлтээ хийнэ
Хойд туйлд болох нохой чарганы аялалд Монголын хоёр иргэн оролцоно
Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Томуугаар өвчилсөн хүүхдэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалуудыг худалдахыг завджээ
Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна
Нугардаг дэлгэцтэй гар утас
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах гэж байна.