Яарна гэдэг дүрэм зөрчих шалтгаан биш

2019-10-08

Яагаад гэрэл дохио зөрчиж, урсгал сөрөв, хурд хэтрүүлэв гэдэг асуултад олон жолооч "Яарч явсан юм" гэдэг хариулт өгдөг. Улаанбаатар хотын түгжрэл жил ирэх тусам нэмэгдэж, хүмүүс товлосон цагтаа болзсон газартаа очиход улам л хэцүү болсоор. Өглөө ямар ч эрт гараад ажилдаа цагтаа очих магадлал багассаар байгаа.  Зарим газарт таг зогсож, хэдэн цагаар гацах нь ч энүүхэнд боллоо. Гэхдээ л энэ бүхэн дүрэм зөрчиж, дураараа явах ёстой гэсэн үг биш. Шалтгаан ч болох ёсгүй. 

Бүх л хүн өглөө ажил руугаа яарч, цагтаа очихыг хүсдэг.  Тэглээ гээд урсгал сөрж, бусдыг эрсдэлд оруулах давуу эрхийг ямар ч хуулиар олгоогүй байна, одоохондоо. Урсгал сөрж давхиад, өөдөөс нь машин гарч ирэхээр дохио ч өгөлгүй дайрдаг.  Тэр урсгалаа түгжрэлд оруулж, бусдын цаг завыг хумсалдаг ч тохиолдол их. Ийм соёлгүй, бүдүүлэг үйлдлээ засмаар байна аа, жолооч нар аа.  Бүгд л дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцвол түгжрэл ч буурна. Үнэхээр яарч байгаа бол өглөө эрт гар, цагаа зохицуул.  Орой эрт унтаж, өглөө эрт бос.   Дураараа үйлдэл бүхэн ямар нэг муу үр дагаварт хүргэдэг гэдгийг битгий мартаарай.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй