Дундаж инээмсэглэл ойролцоогоор 3 секунд үргэлжилдэг

2019-10-04

Дундаж инээмсэглэл ойролцоогоор 3 секунд үргэлжилдэг

Өнөөдөр дэлхийн инээмсэглэлийн өдөр. Таны хоромхон зуурын инээд эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнд аз жаргал бэлэглэдэг. Инээмсэглэл халдвартай шүү...Таны инээд ядарсан хүнд амралт болдог, гуньсан хүнд гэрэл гэгээ бэлэглэдэг.
 
Бидний амьдралд асуудал үүсэх, үзэн ядах, бухимдах үе олонтаа гардаг. Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс тайлагдаж элдэв өвчнөөс хамгаалдаг байна. Инээд нь амьсгалын дасгал ч болдог.
 
Тиймээс яг одоо гүнзгий амьсгал аваад зүгээр л инээмсэглээд үз.
 
Инээд нь тайвшруулах үйлчилгээтэй. Инээд нь аз жаргалын даавар болох эндофриныг ялгаруулдаг. Энэ нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг байна. Үүнээс гадна хамгийн сүүлд хэзээ инээснээ санахад хүртэл сэтгэл санааны байдал сайжирдаг гэнэ. Мөн инээд нь биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгалын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ. Хэрвээ та нэг цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 ккал илчлэг шатаах бүрэн бололцоотой. Ийм хэмжээний илчлэгийг нэг цагийн турш хурдан гүйж л шатаах боломжтой.
 
Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд
 
    Дундаж инээмсэглэл ойролцоогоор 3 сек үргэлжилдэг

Таван минут инээхэд л 30-40 минут амарсантай тэнцэнэ.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их инээдэг. 

Өөдрөг үзэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх нь гутранги үзэлтэй хүмүүсийнхээс 40 хувь бага байдаг. 
 
     Хүмүүсийн 26% нь чөлөөтэй инээмсэглэх дургуй гэнэ. Учир нь өөрсдийнхөө шүдийг хангалттай цагаан бас тэгш биш гэж санаа зовж явдаг учраас...
 
    Инээмсэглэл нь  даавартай холбоотой сэтгэл хөдлөлийг  ихэсгэдэг бөгөөд ингэснээр зүрхний цохилтийг түргэтгэж, цусны эргэлтийг сайжруулдаг
 
    Гурван хүн тутмын нэг нь шүдээ яралзсан тэгш цагаан, төгс болгож Hollywood smile тай болгохыг хүсдэг гэнэ.
 
    Инээмсэглэл таны амьдралыг өөрчилж эргэн тойрныхныхоо сэтгэлийг татах, бүгчим давчуу орчныг хүртэл 2 дахин гэрэл гэгээтэй, саруулхан болгох увидастай.
 
     Мэргэжилтнүүдийн судалгаагаар 6 настай хүүхэд өдөрт 300 удаа, хэвийн насанд хүрсэн хүн өдөрт 1-7хон удаа, 50 гарсан хүмүүс өдөрт 4-хөн удаа тус тус инээдэг байна. Америкийн их сургуулийн эмнэлэгийн Ичаги Прити доктор инээхийн ач тусыг нээсэн хүн.
 
    Инээх нь ходоодыг идэвхжүүлж, гэдэс томорч хагартлаа инээвэл хэвлээрээ амьсгалж уушигны булан бүрд хүчилтөрөгч болон цус хангагдана. Түүгээр ч зогсохгүй инээдээр уушгийг хийлбэл прускагиэнтин гэдэг хүчтэй судас тэлэх бодис ялгарч даралт бууран уурыг хүргэдэг нуриадирейналлин ялгарч уураа барин амархан тайвширдаг.
 
    Нэг удаа чангаар инээх нь10 минут зөв алхах дасгал хөдөлгөөнтэй тэнцдэг гэнэ.
 
    Мөн 10 секунд  инээх нь 3 минутын турш хүчтэй  дасгал хөдөлгөөн хийх болон аэробик 5 минут хийсэнтэй адил үр нөлөө үзүүлдэг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ