Энэтхэгийн Сикким мужийн гялгар уутны эсрэг тэмцэл үр дүнд хүрч байна

2019-10-04

Энэтхэгийн Сикким мужийн захиргаа болон иргэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гялгар уутны хэрэглээнээс татгалзаж эхлээд байна. Энэ мужийн иргэд давуу болон цаасан уутыг хэрэглэхэд түлхүү анхаарч байгаа юм. 

Энэтхэгийн Сикким мужид нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр тэртээ 1998 онд гарч байжээ. Тухайн үед Сикким мужид хөрсний гулгалт бий болж, олон зуун иргэд эд хөрөнгөөрөө хохирч байсан юм. Шинжээчид ус зайлуулах хоолой гялгар уутанд бөглөрсний улмаас үерийн ус хальж, хөрсний гулгалт үүссэн гэж дүгнэж байж. Үүний дараагаар Сикким мужид гялгар уутны эсрэг компанит ажлууд идэвхжиж, мөн нэг удаагийн торон уутыг хэрэглэхийг хориглосон хууль батлагдаж байжээ. Сикким нь  Энэтхэгийн бусад бүс нутагтай харьцуулахад  гялгар уутны эсрэг хамгийн амжилттай тэмцэж буй  мужаар нэрлэгдээд байна.

Тус мужийн нийслэл болох Гангток хотын дэлгүүрүүд гялгар уутны оронд цаасан болон даавуун уутыг хэрэглэх болжээ. Зарим хүнсний бүтээгдэхүүнийг Ургамалын том навчинд боож зарах арга ч дэлгэрч байгаа юм. Гангток хотод иргэд гялгар уут авч яваа тохиолдолд торгууль оногдуулдаг байж.  Үүнээс гадна олон нийтийн цугларалт, уулзалт болгон дээр гялгар уутны хор хөнөөлийг таниулах талаарх мэдээллийг өгдөг байсан нь иргэдийн мэдлэг, ухамсарт ихээхэн нөлөө үзүүлжээ. 2014 болон 2018 онуудад явуулсан судалгаагаар Гангток болон Сикким мужийн бусад хотуудад гялгар уутны хэрэглээ эрс буурсныг тогтоосон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!