Хятад дахин оюутан залуусынхаа эсрэг гал нээв

2019-10-03

Хятад дахин оюутан залуусынхаа эсрэг гал нээв

БНХАУ-ыг тунхагласны 70 жилийн ой буюу Мягмар гаригт Бээжинд 15 мянган цэрэг, тив алгасах пуужин, хуягт техник гэх мэт 580 техник, 160 нисэх онгоц оролцсон сүрт парад болов. Парадыг нээж хэлсэн үгэндээ Хятадын дарга Ши Жиньпин “Ямар ч хүчин БНХАУ гэх агуу гүрнийг ганхуулж чадахгүй” хэмээн мэдэгдсэн. Гэтэл Бээжингээс 2000 орчим км зайтай Хонгконгод жагсагчид цагдаа нартай цус урсган мөргөлджээ.

Цагдаа нар болон жагсагчдын хоорондох ширүүн мөргөлдөөний үеэр 18 настай хүү цээжин тус газраа буудуулж хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн юм. Хонгконгод дөрвөн сарын турш үргэлжилж буй ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалын үеэр анх удаа цагдаа нар иргэдийн эсрэг гал нээсэн нь энэ. Эх сурвалжуудын мэдээлснээр цагдаа нар нийт зургаан сум бууджээ.

Мөргөлдөөний үеэр 104 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бол 180 хүн баривчлагдсан аж. Мөн цагдаагийн газраас 25 офицер гэмтсэнийг мэдэгджээ. Үүний зэрэгцээ Хонгконгийн шүүхээс ирэх Ням гаригт оюутан, сурагчид голдуу 96 жагсагчийг бослого, үймээн дэгдээсэн хэргээр шүүхээр болсон байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид нь голдуу ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнууд аж. Хонгконгийн цагдаагийн газраас жагсагчдын эсрэг гал нээсэн нь хууль ёсны, хариуцлагатай үйлдэл байсныг мэдэгдсэн. Түүний мэдэгдэл нь Хонгконгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэх зөвшөөрлийг Бээжин хэдийнэ өгсөн байсныг гэрчилж байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр дөхөх тусам Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд Бээжин ямар хариу үйлдэл үзүүлэхийг олон улс анхааралтай ажиглаж байв. Цуст мөргөлдөөний дараа оюутан, залуусын тэмцэл Хонгконгийн долоон дүүрэгт Лхагва гаригийн үдээс хойш эсэргүүцлийн суултаар үргэлжлэв. Мөн Мягмар гаригийн үдэш болсон мөргөлдөөний дараа эвдэрч гэмтсэн дэлгүүр хоршоо, захиргааны байр, оффисын барилгуудыг засварлах ажил өрнөсөн байна.

ТЯНЬ АНЬ МИНИЙ СУРГАМЖ

Өмнө нь 1989 онд Хятадын засгийн газраас ардчиллын төлөөх оюутан залуусын эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан харгис үйл явдал түүхэнд “Тянь Ань Минь талбайн бослого” нэрээр бичигдэн үлдсэн юм.

Бээжингийн төв талбайгаар хуягт танкийн цуваа явуулж, жагсагчдыг хүчээр дарсан үйл явдлын үеэр амь үрэгдэгсдийн тоог Хятадыг Засгийн газраас 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг.

Тухайн үед Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Бээжинг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Харин энэ удаа дээрх үйл явдлыг таамаглаж байсан учир олон улсын хариу үйлдэл тийм ч хурц байсангүй. Харин НҮБ-ын гишүүн долоон орны төлөөлөгчид Хонгконгод хүний эрхийг хамгаалж, хүндэтгэхийг зөвлөжээ.

ХОНГКОНГЧУУДЫН ХҮСЭЛ

Хятадад хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцэн эхэлсэн жагсаал цуглааны цаана Бээжингээс хараат бус байх, тусгаар тогтнох үзэл санаа оршиж буй юм. Хонгконгийн 7,5 сая ард иргэн өнгөрсөн хугацаанд ерөнхийлөн захирагчаа сонгох эрхгүй боловч бусад эрх чөлөөнийхөө ачаар хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлж чадсан. Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Хонгконгод нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх болсныг “ардчилалд” өссөн шинэ үеийнхэн хүчтэй эсэргүүцэх болжээ. Хонгконгод тусгай автономит эрхийг олгосон “нэг улс хоёр систем”-ийн зөвшөөрсөн хугацаа 2047 онд дуусгавар болно.

ИХ БРИТАНИЙН КОЛОНИЧЛОЛ

Чин улс хар тамхи импортлохоос татгалзсанаас болж 1839 онд Их Британитай Хар тамхины нэгдүгээр дайнд гарчээ. Гэвч 1841 оны нэгдүгээр сард Их Британийн хүчин Хонгконг арлыг эзлэн авч, дараа жил нь Наньжингийн гэрээгээр өөрийн мэдэлд аван суурингаа Виктори гэх нэртэй байгуулжээ. Хонгконг нь 1841 онд 7500 гаруй оршин суугчтай байсан бол 1870 онд 115 мянган хятад, 8,754 европ хүн оршин суудаг болсон байв.

Их Британи 1860 онд Хар тамхины удаах дайнд дийлж Каулан хошууг өмнөхийн адил авсан бол 1898 онд урьдын газраасаа бүр том Шинэ газрыг 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ. Их Британи 1984 онд Хятадтай хамтарсан тунхаг үйлдэхдээ Шинэ газрын түрээсийн хугацаа дуусахад Хонконгийг Хятадад шилжүүлнэ гэдгээ баталсны дагуу 1997 онд Бээжинд шилжүүлэн өгчээ. Ингэхдээ 1984 оны Хятад-Их Британийн хамтарсан тунхагт Хонгконгод хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, капиталист зах зээл зэргийг зөвшөөрсөн аж.

  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв