Ахмадуудын 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

2019-10-01

Өнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна. Анх 1992 онд НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар зарласан. Манай улс энэ баярыг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр залуучууд аав ээж, азай буурлуудынхаа замнал түүхээр бахархаж, сургааль үгийг нь сонсох учиртай сайхан өдөр. Ахмадууд манай сониноор дамжлуулан төрдөө хандаж ингэж хэлцгээж байна.

 

Чингэлтэй дүүргийн ахмад настан Д.Нацагдорж: Засгийн газар ахмадууддаа тааруухан л үйлчилж байна

-Засгийн газар ахмадууддаа тааруухан л үйлчилж байна. Тэтгэвэр нэмж ядарсан ахмадуудаа харж үзмээр байна. Ахмадууд бид чинь хоорондоо таарахаараа л амьдрал дээшлэхгүй улам л доошилж байгаа талаар ярилцах юм. Энэ төр, засаг юу хийгээд байгааг ойлгохоо ч байлаа.

 

 


Чингэлтэй дүүргийн ахмад настан Ч.Оюунгэрэл: Тэтгэврээ нэммээр байна

-1991 онд 90 дүгээр тогтоол гарч дөрвөөс дээш хүүхэдтэй бол 27-30 жил ажиллаад тэтгэвэрт гаргаж байсан. Тэр үедээ 500 төгрөгөөс доош цалин авч байсан бол тэтгэвэр бага, нэмэгдэл байхгүй байгаагаас олон ахмад хохирсон. Тэтгэврээ нэммээр байна.

 

 

Сүхбаатар дүүргийн ахмад настан Ж.Пүрэв: Ахмадууддаа зориулсан амралт, сувиллын газруудаа нэмэх хэрэгтэй

-Ахмадуудын одоогийн нөхцөл байдал тун тааруухан л байна. Наанадаж байрныхаа гадаа нарлаад суучих ч газар байхгүй. Цаанадаж тэтгэвэр тэтгэмж гээд бүр ярилтгүй базаахгүй л байна. Юмны үнэ цаг цагаар тэнгэрт хадаж байгаа өнөө цагт тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Нам толгой дээр гарсан төрийн тогтолцоогоо өөрчлөхгүй л бол бидний амьдрал дээшилнэ гэж үгүй. Бид ч яахав. Ард үлдэж байгаа үр хүүхдүүд минь л хэцүү юм даа. Ний нуугүй хэлэхэд дэлхийд цойлоод гарах хэмжээний оюуны потенциалтай, байгалийн баялагтай атлаа ядуу буурай, хөгжилгүй оронд тооцогдож байна. Нам толгой дээр гарсан төрийн тогтолцоогоо л халмаар байгаа юм. Төр, засгаас ахмадууддаа зориулсан амралт, сувиллын газруудаа нэмэх хэрэгтэй байна.

 

Баянзүрх дүүргийн ахмад настан Д.Ласран: Ахмадууддаа зориулсан шийдвэр гардаг ч биелэхээсээ биелэхгүй нь их юм

-Миний хувьд хөдөө мал маллаж байсан болохоор тэтгэвэр хамгийн багаар тогтоогдсон. Тэтгэврээ л нэмүүлмээр байгаа юм. Ер нь өнөөгийн ахмадуудын нөхцөл байдал хүнд байгаа. Миний хүрээллийн найз нөхөд л гэхэд бүгд зээлтэй. Тэтгэвэр хангалтгүй байгаа талаар ярьдаг юм. Төр, засгаас ахмадууддаа зориулсан шийдвэр гардаг ч биелэхээсээ биелэхгүй нь их юм. Байнгын асаргаатай, амьжиргааны түвшин доогуур ахмадуудыгаа харж үзэх хэрэгтэй.

 

Сүхбаатар дүүргийн ахмад настан Т.Найдан: Ядарсан ахмадуудыгаа төрөөс харж үзэх хэрэгтэй

-Төрөөс ахмадуудаа харж үзээсэй гэж бодож байна. Төрөөс ахмадууддаа зориулсан шийдвэр гаргаж байгаа ч тэдгээр нь төдийлөн санаанд хүрэхгүй байна. Гэр оронгүй, амьдралын боломж тааруу, өвчтэй ахмадууддаа зориулан юм хиймээр байгаа юм. Ахмадууд бид чинь төр, засгаа л харахаас өөр юм хийж чадахгүй боллоо шүү дээ. Өнөөдөр ахмадын баяр тохиож байна нэг удаадаа баярлуулаад, хүлээн аваад  өнгөрөх бус ахмадуудынхаа нийгмийн асуудалд анхаарч цаашдын амьдралд нь хэрэг болох ажлыг хийх хэрэгтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн ахмад настан Д.Гиймаа: Сувиллын газраар үйлчлүүлнэ гэдэг хүсэхээс хэтрэхгүй зүйл болоод байна

-Анх тэтгэвэрт гарахдаа тэр үеийн дундаж цалингаар гарчихаад одоо хамгийн бага тэтгэврийг нь авч байна. Тэтгэврийг минь нэмчихээсэй л гэж хүсч байна. Олон ахмадын хувьд сувиллын газраар үйлчлүүлнэ гэдэг хүсэхээс хэтрэхгүй зүйл болоод байна. Бодит орлого болох тэтгэвэр нь амьжиргааныхаа хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тэтгэврээ урт хугацаагаар зээлсэн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эрүүл мэндийн үйлчилгээнд төдийлөн хангалттай хамрагдаж чадахгүй л байна.

Хөвсгөл аймгийн ахмад настан Г.Батчулуун: Тэтгэвэр тэтгэмж инфляцаа дийлэхгүй, хангалтгүй байна

-Тэтгэвэр тэтгэмж инфляцаа дийлэхгүй, хангалтгүй байна. Амралт, сувилалд явах эрхийн бичиг хүрэлцээгүй байдаг. Үүнийг улирал харгалзахгүй өгдөг болгомоор байгаа юм. Монголын төр малчдаа анхаармаар байна. Малын бүтээгдэхүүн ялангуяа, махан бүтээгдэхүүний үнийг өндөр болгож, малчдынхаа хөдөлмөрийг үнэлмээр байна. Тариаланчдад урамшуулал олгодог шиг малчдад урамшуулал олгодог болмоор байна. Иргэдээ боддог төртэй баймаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өөрсдийнхөө эрхийг зузаатгах зүйл заалтууд байгаа. Энгийн иргэдийн санал нэгээхэн ч тусгагдаагүй байхад үүнийг яаж дэмжих билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв