2020 онд тонн нүүрсний экспортын үнэ 75.5 ам.доллар. Хэр бодитой төсөөлөл вэ

2019-09-30

2020 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг  энэ оноос 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байхаар тооцлоо.  Төсөвт ийм хэмжээний орлого төвлөрүүлэхээр зорьж байсан нь урьд хожид үгүй.  2019 оны төсвийн орлогыг 11.1 их наяд төгрөгөөр баталж байх үед сонгуулийн жилийн өмнөх жилийн төсөв, их наяд гэдэг тоо анх удаа хоёр оронтой цифрээр илэрхийлэгдэж байна, орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн гэхчлэн  ярьж бичиж байв.  Гэвч хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тооцоход төлөвлөсөн орлого давж биелэхээр байгаа аж.

Уул уурхайн салбарын орлого  2019 оны батлагдсан дүнгээс 194.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 3.2 их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ байдал ирэх онд ч хэвээр байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний гол орлогыг нүүрснээс бүрдүүлж байгаа.Тэгвэл ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр төсөвт тооцоод байна. Өөрөөр хэлбэл нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 75.5 ам.доллар байна гэж  үзжээ. Их өөдрөг төсөөлөл. Харин энэ үнэ хэр бодитой  байх бол...

Ямартай ч энэ үнийг гаргаж ирэхдээ тооцоо судалгаан дээр үндэслэж гаргасан гэдэг нь тодорхой.  Гэхдээ энэ бол таамаг.  Зах зээлийн араншин гэдэг хувьсамтгай. 

Монголын уул уурхайн үндэсний ассиосацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд “Төсөвт ирэх жилийн түүхий эдийн үнийг таамаглачихдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг төсөвт тогтсон хэлбэрээр оруулах нь буруу, эрсдэл үүсгэж болзошгүй” гэжээ.

Хэдий тийм ч  нүүрсний үнэ өсөлттэй байх хэд хэдэн хүчин зүйл байгааг эдийн засгийн шинжээчид хэлж байгаа юм.

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Шаньси, Өвөрмонгол, Шэньси, Ниншя, Хүбэй зэрэг мужийн өрсөлдөх чадвар, үр ашиг муутай жижиг уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож байгаа, түүнчлэн, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний импорт нь сүүлийн 3 жил дараалан өсч байгаа гэжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй