Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал

2019-09-20

Бидний дэмждэг тамирчид зөвхөн үзүүлэлт, рекорд, их мөнгөний төлөө бус, бидэнтэй адил мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж яваа эгэл жирийн хүмүүс шүү дээ. Тиймээс золгүй явдал тэдэнд ч тохиолдож болно. Доорх мэдээнээс спортын түүхэн дэх хамгийн харамсалтай 10 ослын тухай уншиж болох ба аливаа эмгэнэлт явдлын аль нь илүү харамсал төрүүлэм байгааг хэмжих боломж байдаггүй тул дараалал харгалзахгүй болно.

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал

10. Роберто Клемент онгоцны ослоор өөд болсон нь

Роберто Клемент (Roberto Clemente) бол MLB лигийн 18 улирлын турш "Pittsburgh Pirates" багт тоглож, шилдэг цохигчоор 4 удаа шалгарч, 1966 онд лигийн MVP шагнал хүртэж, Алтан бээлий шагналыг 12 удаа дараалан авч, хоёр удаа Дэлхийн цомын тэмцээнд аваргалж байсан домогт бэйсболчин юм.

Талбай дээр ийнхүү олны дэмжлэгийг хүлээсэн тамирчин мөн сайн үйлс хийж, Латин Америк гаралтай иргэдийг ахуй амьдралаа сайжруулахад нь тусалдаг байжээ. 1972 оны 12 сарын 31-ний өдөр, Клемэнт Никарагуад болсон газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт тусламж үзүүлэхээр Пуэрто Рэкогоос нэгэн жижиг оврын онгоцонд суун нисчээ. Гэвч онгоц эргийн ойролцоо осолдож, тамирчны цогцсыг нь ч олоогүй хоцорсон байна. 1973 онд домогт тамирчны нэрийг  бэйсболын алдрын танхимд хүндэтгэн байршуулсан юм.

 

Роберто Клемент онгоцны ослоор өөд болсон нь

 

9. 2010 оны Олимпийн осол

2010 оны Ванкуверын өвлийн олимпийн нээлтийн өдөр явагдаж байсан чарганы төрлийн бэлтгэл уралдаануудын үеэр Гүржийн тамирчин, 21 настай Нодар Кумариташвили осолдож, улмаар замын хажуугийн төмөр шонг мөргөн амиа алджээ.

Тэрбээр эмгэнэлт явдлын өмнөхөн аавдаа Олимпийн чарганы зам аюултай санагдаж байгаагаа ярьж байжээ. Уг ослын дараа замын байрлалыг өөрчилж сайжруулсан бөгөөд улмаар 2014 оны олимпоор уг спортын төрөлд тамирчдын аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг авсан юм.

 

2010 оны Олимпийн осол

 

8.Билл Мастертоны үхэл

Билл Мастертон дөрвөн жилийн турш Денвэрийн Их сургуулийн багт хоккэй тоглож, зургаан жил доод лигт тоглосны эцэст NHL-ийн анхны тоглолтоо Minnesota North Stars-ийн бүрэлдэхүүнд эхлүүлж байжээ.

NHL-ийн карьерийнхаа туршид нийт ердөө 38 тоглолт хийгээд байсан тамирчин 1968.01.13-д "California Seals" багийн эсрэг тоглох үеэрээ мөсөн дээр унаж толгойгоо цохин гэмтэл авсны улмаас хоёр өдрийн дараа 29 насандаа хорвоог орхижээ. Тэрээр одоог хүртэл мөсөн дээр гэмтэл авсны улмаас амиа алдсан цорын ганц тамирчин бөгөөд NHL-ийн зүгээс түүний дурсгалыг үүрд хүндэтгэх үүднээс жил бүр нэрэмжит цомыг нь гардуулдаг болсон. 

 

Билл Мастертоны үхэл

 

7. Мюнхений онгоцны осол

1958.02.06-ны өдөр, английн хөлбөмбөгийн Манчестер Юнайтед багийнхан Югославт зочлон тоглож, "Црвена Звезда Белград" багтай 3:3 харьцаатай тэнцээд нутаг буцжээ.

Тэдний онгоц Мюнхен хотод шатахуун дүүргэхээр буугаад, эргэж хөөрөх оролдлого хийсэн ч удаа дараа амжилтгүй болсон ба тухайн үед шавар шавхай ихтэй байсан нь онгоцыг шаардлагатай хурдаа авахад саад болоод байжээ. Улмаар онгоц зурвасаас гарч байшин, мод мөргөн явсаар зогссон байдаг. Ослын үеэр нийт 23 зорчигч амиа алдсаны 8 нь Юнайтедын тоглогчид байжээ. 

 

Мюнхений онгоцны осол

 

6. Дэйл Эрнхардтын үхэл

Дэйл Эрнхардт (Dale Earnhardt) бол карьерийнхаа тур нийт 7 удаа аварга болж чадсан NASCAR-н уралдааны алдарт алдарт нисгэгч юм. 2001 оны "Daytona 500" уралдааны үеэр сүүлийн тойргоо хийж байхдаа түүний машин хана мөргөсөн байна. Осол барианы шугамнаас ердөө километр гаруйн зайд болж өнгөрсөн бөгөөд хүү Дэйл Эрнхардт Жр. нь аавыгаа эмнэлэгт хүргэж амжсан хэдий ч алдарт тамирчин толгойн хүнд гэмтлийн улмаас 49 насандаа таалал төгсжээ.

 

Дэйл Эрнхардтын үхэл

 

5. "Локомотив Ярославль" багийнхны үхэл

2011.09.07-д, Оросын Континентал хоккэйн лигийн "Локомотив Ярославль" баг Беларусын Минск хот руу улирлын эхний тоглолтоо хийхээр "Як-42" онгоцоор ниссэн боловч хөөрөөд удаагүй байхдаа Ижил мөрний эрэг дээр осолдож шатсан ажээ.

Нийт 45 зорчигчийн 43 нь ослын үеэр амиа алдсан ба Павол Демитра, Руслан Салей, Карлис Скрастинс зэрэг хоккейн од тамирчдаас гадна алдарт дасгалжуулагч Брэд МакКримоннар ийнхүү амиа алдсан нь тус спортын ертөнцөд хүндхэн цохилт болсон юм.

 

"Локомотив Ярославль" багийнхны үхэл

 

4. Маршалл Их сургуулийн онгоцны осол

1970 оны 11-р сарын 14-нд, Маршалл Их сургуулийн америк хөлбөмбөгийн багийн сууж явсан онгоц Хойд Каролинагаас Баруун Виржини руу нисэх замдаа, ууланд осолджээ. Онгоцны нийт 75 зорчигч, тэдний дунд багийн 37 тамирчин, дасгалжуулагч, багийн эмч нар, тус их сургуулийн биеийн тамирын багш, 25 сэлгээний тоглогч бүгд газар дээрээ нас барсан байна. Тэдний дурсгалыг хүндэтгэж, оршуулах үйл ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн байдаг.

 

Маршалл Их сургуулийн онгоцны осол

 

3. Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнгийн осол

1989 оны FA Cup-ын хагас финалд Ливерпүүл болон Ноттингхэм Форест клубүүд таарч мянга мянган (зөвшөөрөгдөх даац хэмжээнээс 3000 гаруй хүнээр хэтэрсэн) хөгжөөн дэмжигчид Хиллсборо цэнгэлдэхэд цугларчээ. 

Хэт олон хүн байсны улмаас хөгжөөн дэмжигчид хашаа руу шахагдаж, улмаар 5 минутын дараа тусгаарлагч хашаанууд нурж хүмүүс дээр дээрээсээ давхарлан унажээ. Ослын улмаас 96 хүн амиа алдаж, 700 гаруй хүн бэртэл авсан байдаг.

 

Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнгийн осол

 

2. Ле Мансын эмгэнэлт явдал

Авто спортын түүхэн дэх хамгийн аймшигт осол 1955 онд, "Le Mans" 24 цагийн уралдааны үеэр гарч байжээ. Уралдаан эхлээд хэдэн цаг өнгөрч байх үед, Британийн жолооч Майк Хоуторн анхны завсарлах зогсолтоо хийхээр огцом эргэлт хийсэн бөгөөд энэ үед түүний ард явж байсан Auston-Healey машин шарваж Мерседестэй явж байсан Франц жолооч Пьер Леветэй мөргөлджээ.

Улмаар Пьер Левегийн машин агаарт шидэгдэж, гурван хэсэгт хуваагдсан бөгөөд машины сэгүүд үзэгчид рүү асар хурдтай нисэн очиж, бүр аймшигтай явдал болсон байна.  Ингээд зогссонгүй, уралдааны зохион байгуулагчид шатаж буй Мерседес рүү ус цацсанаас болж галын дөл үзэгчдийн суудлыг залгин авчээ. Ослоос болж амиа алдсан хүмүүсийн тоо тодорхойгүй бөгөөд хамгийн багадаа 80, зарим эх сурвалжид 130 гэж тооцдог.

 

Ле Мансын эмгэнэлт явдал

 

1. Андын нурууны осол

1972 оны 10-р сарын 13-нд регбигийн “Old Christians” багийнхны  сууж, Чилийн Сантьяго хотоос Уругвайн Монтевидео руу нисч явсан онгоц Андын нуруунд осолджээ. 20 гаруй зорчигч нь газар дээрээ нас барж хэдхэн цагийн дараа дахин 5 хүн, долоо хоногийн дараа нэг хүн шархаа даалгүй нас баржээ. Тэднийг аврахаар хэн ч ирсэнгүй, улмаар ослоос 17 хоногийн дараа, цасны нуралтын улмаас дахин найман хүн амиа алджээ.

Байгаль, цаг уурын хүнд нөхцөлд, хоол хүнс хомс, мөн тэднийг хайх эрэл зогссон талаар радиогийн мэдээг сонсож байсан бусад зорчигчид амьд үлдэхийн тулд амь үрэгдсэн бусдынхаа цогцсоор хооллохоос өөр аргагүй болж байжээ. Харин амьд үлдэгсдийн хоёр нь болох Роберто Канесса, Нандо Паррадо нар 10 өдрийн турш цас мөсөн дундуур амь тэмцэн зүтгэсний эцэст хүний бараа харж, тусламж олж авчирсан байдаг.

Андын нурууны осол

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй