Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров

2019-09-19

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дамжуулах сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох, мөн айл өрх, албан байгууллагын түвшинд бага чадлын сэргээгдэх эрчим хүчийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан.

Хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлт:

    1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын дээд хязгаарыг тогтоож, төслийг үнэ хаялцуулах өрсөлдөөний (төсөл шалгаруулалт) зарчмаар сонгон шалгаруулдаг болно. 

    2.Нар, салхины эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг өөрчлөн, төсөл шалгаруулалтын журмаар нарны станцын үнэ тарифыг 0.12 ам.доллар хүртэл, салхин станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар хуульчилсан. 

    3.Айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан хэрэглээнд зориулж бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд худалдаалах боломжтой болж байна. 

Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө:

    Эрчим хүчний хэрэглэгчдэд: Цахилгаан эрчим хүч хэрэглэж буй бүхий л хэрэглэгчдийн (айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхай) сарын цахилгааны төлбөрийн 13 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр эзэлж байна. Цаашид өндөр тарифтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд, ялангуяа нарны станц нэмэгдэх тусам энэ хувь хэмжээ нэмэгдэж хэрэглэгчдэд үнийн дарамт бий болох эрсдэл байсан тул хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн үнийг өрсөлдөөний журмаар бууруулж, хэрэглэгчдэд бий болох байсан үнийн дарамтын эрсдэлийг бууруулсан.

    Эрчим хүчний системд: Өнгөрсөн хугацаанд нар, салхины эх үүсгүүрүүд олноор баригдсан хэдий ч техникийн нэгдсэн төлөвлөгөө муу байснаас болж эрчим хүчний системд техникийн хүндрэлүүдийг бий болгож эхэлсэн. Тиймээс цаашид ашиглалтанд оруулах эх үүсгүүрүүдийн байршил, хүчин чадал, төрлийг төрийн зүгээс нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөх боломжтой болсон.

    Хөрөнгө оруулагчдад: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих төслийн хөрөнгө оруулагчдын хувьд энэ чиглэлийн бодлого, хууль, эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод, олон улсын жишгийн дагуу байхыг чухалчилдаг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өндөр түвшинд байлгах боломжийг бий болгож өгсөн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, газрын зөвшөөрөл, эх үүсвэрийн нөөцийн судалгаа болон жилийн баталгаат худалдан авалтын хэмжээ зэрэг эрсдэлүүдийг төрийн зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд үүрч, бууруулах боломжтой болж байна. Ингэснээрээ хөрөнгө оруулагч зөвхөн төслийн санхүүжилт, станцын бүтээн байгуулалт, ашиглалт үйлчилгээнд илүү анхаарал хандуулах боломжтой болсон.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ