Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд

2019-09-17

Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд

Хичээлийн шинэ жил эхлээд 17 хонож байна. Хичээл сургууль жигдрэх шатандаа одоо орж байгаа ч нийслэлд машины түгжрэлээс болж хичээл, сургууль, ажлаасаа хоцрох тохиолдол гарсан байна.

Хэдий эрт гэрээсээ цагаа тооцоолж төлөвлөж гарсан ч Улаанбаатарын түгжрэл 06.30 цагаас эхэлж байна.
 
Энэ их түгжрэл, стресс бухимдалд  дөнгөж хичээлд орж байгаа зургаан настнууд өглөө эрт зөөгдөхөөр зутраад байна гэж эцэг эхчүүд ярьж байна. Өнөө өглөө гэхэд автобусанд эгчтэйгээ суусан зургаан настан унтаад, буух буудал дээрээ бууж амжсангүй, буудлаа өнгөрөөд явчихлаа гэж эгч нь халаглаж, дүүгээ зэмлэж харагдах юм.
 
Аргагүй шүү дээ,  нялх амьтан ядарна, өглөө нойроо харамлана. Орой хичээл хийнэ гэж зүдрээд байх шиг.  Эцэг эх, асран хамгаалагч нарын хувийн зохион байгуулалт сайн байвал нялх хүүхэд ядрахгүй гэдгийг багш нар нь бас хэлж байгаа юм.

Хүүхдүүдээ ядраахгүй байхын тулд  амин дэмээр баялаг хоол хүнс авч өгөх, сайн амраах нь чухал гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулсаар байна.
 
Ер нь зургаан настнуудын хөгжилтэй хөгтэй агшин, хөөрхөн хөөрхөн яриаг нь сонсох үнэхээр хөөрхөн өхөөрдөм юм гэж нэг сургуулийн бага ангийн багш ярьж байхыг сонсов. 
 
Энэ жил зургаан настнуудын хөгжилтэй хөөртөй, алиахан хошин үг үйлдэл, олон нийтийн сүлжээгээр их байна. Мөн багш нар эцэг эхчүүд ч хоорондоо хүүхдүүдийнхээ талаар ам булаалдан ярьж байхыг олонтаа сонслоо. Хичээл хийгээд ядардаг, гэрээ санаад уйлдаг зургаан настнуудын хөгжилтэй агшнаас хуваалцаж байна. 
 
Энэ жил шинээр сургуульд орсон нэг ангийн 24 хүүгийн 11 нь Билгүүн гэдэг нэртэй байна гэж байна. Анужин, Энэрэл гэдэг эмэгтэй дүү нартай гэнэ. За тэр ч яахав хамгийн гол нь тэдгээр 11 Билгүүний 4 нь Бат-Эрдэнэ гэдэг аавтай, багш нь Билгүүн гэхээр 22 нүд бүлтэлзээд байдаг Бат-Эрдэний Билгүүн гэхээр 4 хүү өндөлзөөд байхаар нь ургийн овгоор нь ялгах гэсэн бүгд Боржигон овогтой байж. Тэгээд багш нь хэдийгээр өндөр ёс суртахуунтай, сурган хүмүүжүүлэгч хүн боловч аргагүйн эрхэнд тэдгээр  4 хүүд өөр өөр нэр хайрлажээ.
 
Сургуулийн сурагч болсон хүү “Сургуульд сурах гоё байна. Аав ээж минь Сургуульдаа онц сураарай. Муу сурч дүргүй хүргэв гэж захисан” гэв.
 
Хоёрдугаар ангийн хүү “Хоёрдугаар ангид орох гэж байгаа хүү түрүү жил үсэг мүсэг тоо моогоо заачихсан энэ жил юу заах гэж байгаа юм бол” гэж томорчээ.
 
Зургаан настай хүү захирлынхаа өрөөнд ороод “Өвөө ус ууя. Миний ам цангаад байна” гээд диван дээр нь гараад хэвчихсэн.
 
Хичээлийн эхний сургуулийн босго алхсан 6 настай охин “Ингээд нэг өдөр суугаад нэгдүгээр ангиа төгсчихөж байгаа юмуу ээжээ” гэж асуужээ.
 
Зургаан настай хоёр хүү “Багшаа энэ сургууль дээр чинь тоглочих тобот байдаггүй юмуу. Бид тогломоор байна” гэжээ.  
Зургаан настай охин “Ээжээ энэ сургуульд чинь ганц багш байдаг юмуу.  
Тийм ээ яасан миний охин 
Цэцэрлэг шиг 2 багш байдаггүй юм байхдаа 
2 багшаар яах гэсийн миний охин 
Нэг багш байхаар хичээлээ орж амжихгүй байгаа юм шиг санагдлаа” гэжээ.
 
Нэг охин “Манай ангид нэг хүүхэд уйлаад багш аргадаал бас нэг хүүхэд шээлээ гээл багш дагуулж гараал тэгсээр байгаад үдийн цай болцон ямар ч хичээл ороогүй байсан чинь үдийн цай өгөөд тараасан. Энэ янзаараа үсэг, тоо заахгүй байх” гэжээ.  
 
Нэгдүгээр ангид орсон хүү анхны хичээлдээ явж ирсэнээ “Ээж ааваа би сургуулиас гарлаа” гэж сандаргажээ.
 
6 настай охин “Багшаа үдийн цай уусан юм чинь одоо өдрийн унтлага гэж байдаггүй юмуу. Унтмаар байна” гэжээ.
 
Хоёрдугаар ангид орсон жаал хүү “Нэгдүгээр ангид бүх үсгээ үзчихээд одоо бас юугаа үзэхгээд байгаа юм бол доо энэ багш” гэж томорчээ.
 
 Гэх мэтчилэн сургуулийн сурагч болсон 6 настнуудын хөгжилтэй агшин, хөөрхөн үг үйлдэл хөвөрсөөр, аав ээж, асран хамгаалагч нар нь цагтай уралдаж, автобусанд алаан болж зөөж, хувийн машинаараа хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж түгжрэл дунд хамаг цагаа барж, хараал ерөөлөө урсгаж, амьдралын хүрдээ эргүүлсээр л байна даа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв