Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах вэ?

2019-09-09

Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах вэ

Аливаа улс орон, эсвэл орон нутагт даяар олны эрх ашигт хамаатай онц чухал асуудлыг дэмжих, эс дэмжих, хэрхэх талаар бүх иргэд, оршин суугч, ард түмнээс шууд санал хураахыг бүх ардын санал хураалт гэх тухай википедиа тодорхойлжээ. Тэгвэл МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд Үндсэн хуульд өөрчлөх эсэхийг ард түмнээсээ асуухаар санал нэгджээ. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт дуусгасан. Эрх баригч хүчний зүгээс хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Ард түмний санал асуулга явуулах эсэхийг шийднэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх үү, эсвэл Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй саналыг хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад чуулганы хуралдаанд оруулсан. Нийт 60 зүйлээс 34 нь хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийг хамтад нь хэлэлцэн бөгөөд тодорхой саналууд дэмжигдсэн. МАН-ын гишүүдийн 100 хувийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж шийдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмэн, иргэд сонгогчид өөрсдөө батлах эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, 1945 оноос хойш анх удаа ард түмнээсээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг асуухаар болж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн бүлгийн даргын зүгээс Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслий хэлэлцэж эхлэнэ гэдгийг мэдэгдсэн юм.
Журмын тухай хуульд зааснаар УИХ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой. Үүнийг  энэ долоо хоногт хийхээр төлөвлөжээ. Улмаар УИХ Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батлаад, ард түмэнд ямар төсөл хэлэлцүүлэх үү гэдэг төслөө буюу УИХ-ын чуулганаар дэмжигдсэн 34 зүйл заалтаар дахин нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийх юм. Үүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах юм.
Ард нийтийн санал асуулгаар ганц л зүйлийг асуух хуулийн зохицуулалтай. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих үү гэдэг ганцхан саналыг л авах юм.  Нэг үгээр иргэд төслийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг саналаа өгнө гэсэн үг. Санал авах ажиллагаа яг сонгуульд санал өгөхтэй адил зарчмаар явах юм.


Харин ард нийтийн санал асуулга явуулах хугацааг байнгын хороо хэлэлцэж товлож, Улсын бүртгэл, сонгууль, цагдаагийн байгууллагын гаргаж өгсөн дүнгээр нэлээд хэмжээний зардал гаргах юм.
 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ
Зеленский авлигатай тэмцэх хууль баталжээ
Үзэсгэлэнт Венец үерт автав
100 мянгыг төлөөд бэлгийн дарамт үзүүл
Цэцийн дарга Д.Одбаяр даваа гаригт мэдээлэл хийнэ
Хонконг: 70 настай өвгөн жагсагчдын шидсэн зүйлд оногдож нас баржээ
Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо
Үндсэн хуулийн ямар заалтуудыг яаж өөрчлөв?
Тэд бидний тухай: Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот байхаа больсон...
Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо “Дижитал эрин дэх хяналт” сэдвээр чуулж байна
15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ
Иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо
Машин сургалтын алгоритмаар зүрхний шигдээс өвчнийг оношилно
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ
Goal сайтын тодруулсан шилдэг 25 хөлбөмбөгчийн жагсаалтыг Ван Дейк тэргүүлж, Месси удаалав
Хонгконг сүйрч байна
“Аав намайг гурван удаа хүчирхийлсэн, ээжийг минь зоддог болохоор ээждээ энэ тухай хэлээгүй”
Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?