БҮТЭЭМЖТЭЙ суралцахад таны мэдэх ёстой гурван зүйл

2019-09-05

НЭГ. УНШ ГЭХДЭЭ УХААЛАГ, СИСТЕМТЭЙ УНШ

Их дээд сургууль, эрдэм мэдлэгийг түгээгч институцүүд биднийг өдөр бүр их мэдээллийг хүлээн авч боловсруулах, дүгнэлт хийх, практикт хэрэгжүүлэхийг шаардаж байна. Ой тогтоолт сайтай байх нь зөвхөн суралцахад төдийгүй, өдөр тутмын мэдлэгийн менежментэд ч  онцгой чухал. Хүмүүс орчин тойрноосоо тодорхой мэдээллийг хүлээн авч энэ нь тархинд ул мөр үлдээх бөгөөд шаардлагатай үед сэргээгддэг. Энэхүү механизмыг ой тогтоолт гэнэ.

Тархины гиппокампус нь богино хугацааны ой санамжийг урт хугацааны ой санамж болгон хувиргадаг мөн сэтгэл хөдлөлийг удирддаг лимпийн тогтолцооны нэг хэсэг болон ажилладаг учир ой санамжийг хадгалах, эмх цэгцэнд нь оруулах үйл ажиллагаануудыг хариуцдаг. Хөгшин хүний ой санамж тааруу байдаг нь  тархины энэ хэсэг 20%-иар жижгэрсэн байдагтай холбоотой. Ой санамжаа сайжруулах олон төрлийн аргууд бий. Үүний дундаас зам гаргах аргыг онцлон хүргэе. Хүний тархи шинээр мэдээлэл хүлээн авах үед мэдрэлийн эсүүд болох нейрон хоорондын холбоос синапс идэвхжиж байдаг. 

Хэрэв нэг л удаа уншвал энэхүү синапсын холбоо нь сарнин алга болно. Хоёр дахь, гурав дахь давталтаас бий болсон синапсын зурвас улам бэхждэг. Та төсөөлдөө, зуны улирал эхлэхэд хөдөөний айлууд ногоон тал дээгүүр зурвасхан зам гарган зусландаа буудаг бол намар болоход эдгээр замууд ирсэн гийчдийн тоогоор тодрон хар шороон зам болсон байдаг шүү дээ. Түүний адил шинээр авсан мэдээлэл бүрээ давтан унших нь ой санамждаа бат хадгалахад тустай.

Германы эрдэмтэн Hermann Ebbinghaus хүний тархи хүлээн авсан мэдээллээ хэдий хугацааны дараа мартдаг тухай судалгаа хийжээ.  Түүний гаргасан Марталтын мурийгаар хүн сургалтын орчинд шинээр авсан мэдээллийнхээ 42%-ийг 20 минутын дотор мартдаг бол сарын дараа зөвхөн 19%-ийг нь л санадаг болохыг тогтоожээ. Одоо уншигч танд Марталтын мурийн давтамжийг ашиглан хэрхэн олж авсан мэдлэгээ урт хугацааны ой санамждаа хадгалах тухай хуваалцъя.

World Transactions on Engineering and Technology Education сэтгүүлд өгүүлснээр Хэрвээ сурсан зүйлээ тодорхой хугацааны давтамжтай сэргээн харвал сурсан зүйлийнхээ 80%-г санаж байх боломжтой гэжээ. Марталтын муруй дээр суурилагдсан олон төрлийн судалгаанууд хийгдсэн. Марталтын мурийг хэрхэн даван туулах тухай нийтлэлүүдэд өгүүлснээр дараах давтамжаар давтвал үр дүнтэй гэжээ.

ЗАЙТАЙ ДАВТАХ АРГА АГУУЛГЫГ ХУРДАН ХУГАЦААНД ЦЭЭЖЛЭХ

  • Эхний давталт – лекц, семинар дуусмагц
  • Хоёр дахь давталт – 15-20 минутын дараа
  • Гурав дахь давталт – 6-8 цагийн дараа
  • Дөрөв дахь давталт -  24 цагийн дараа

 
АГУУЛГЫГ УРТ ХУГАЦААНД САНАХЫН ТУЛД

  • Эхний давталт – 20-30 минутын дараа
  • Хоёр дахь давталт - 1 өдрийн дараа
  • Гурав дахь давталт - 7 хоногийн  дараа
  • Дөрөв дахь давталт -  2-3 долоо хоногын дараа
  • Тав дахь давталт – 2-3 сарын дараа

 

Мөн эхний давталтаас сүүлийн давталт чиглэлд давталын хугацаа багасна гэжээ. Жишээ нь 24 цагийн дараа 30 минутыг уншихад зарцуулсан бол 1 сарын дараа энэ нь 5 минут л байна гэсэн үг юм.

ХОЁР. ЛЕКЦ, ХИЧЭЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ ТУХАЙД

Лекц хичээлийн тэмдэглэл хөтлөх нь тухайн мэдээллийг өөрийн үгээр тэмдэглэж, өөрийн болгож авч буй эхний алхам юм.  Лекцийн цаг завсарламагц л бид сонссон эсвэл уншсан зүйлээ аль хэдийн мартаж эхэлсэн байдаг. Тиймээс хичээлийн тэмдэглэлээ үр дүнтэй хөтлөх нь сэргээн унших болон тухайн мэдээллийг системтэйгээр өөрийн болгон ойлгоход ихээхэн ач холбогдолтой.

Хамгийн муу харандаа ч хамгийн сайн оюун ухаанаас илүү гэх үг ч бий. Хүний тархи мэдээллийг хадгална, хэрэгтэй үед сэргээнэ, бас хэрэглэхгүй бол мартчихна. Хэвийн үзэгдэл. Харин мартсан үедээ санахад тань туслах зүйл бол хичээлийн тэмдэглэл юм. Princeton University нь оюутнууддаа лекцийн үед олж авсан мэдээллээ үр дүнтэй, өөрийн болгохын тулд сонсож сурах, үр дүнтэй лекцийн тэмдэглэл хөтлөх мөн тэмдэглэлээ 24 цагийн хугацаанд сэргээн харах гэжээ.

Лекц, хичээлийн өмнө

  • Өмнөх лекцийн тэмдэглэлийг унших эсвэл гүйлгэн харах мөн тухайн өдрийн лекцтэй холбогдох материалыг унших
  • Лекц сайн сонсогдож харагдах газар суух
  • Гар утсаа унтраах эсвэл дууг нь хаах
  • Лекцийн үед хэрэглэх бал, харандаа, тодруулагч зэргээ гарт ойр бэлэн байлгах
  • Өөрт тохирох лекц бичих хэлбэрээ сонгох. Оюуны зураглал, 5R, гэх мэт

 

 Лекц, хичээлийн үед

  • Лекцийн үед орхигдсон мэдээллийг нөхөж бичихийн тулд тэмдэглэлээ аль болох зайтай бичих
  • Лекцийн үед асуулт асуух, асуултад хариулах, идэвхтэй байх
  • Тэмдэглэл хөтлөх явцдаа зөвхөн бичээд зогсохгүй Яагаад энэ чухал вэ хэмээн өөрөөсөө асуух, эргэлзээтэй зүйл байвал асууж тодруулах
  • Багш эсвэл лекц уншиж буй хүний үг бүрийг хуулан бичихийг оронд түүний хэлж буй гол санаануудыг өөрийн үгээр бичих
  • Өөрт ойлгогдох товчлолуудыг хэрэглэх.
  • Үүний үндсэн шалтгаан нь, гол алхмууд нь, дараалал, үүний үр дүнд гэх мэт тодорхойлсон, анализ хийсэн, үр дагавруудыг дурдсан хэсгүүдэд онцгойлон анхаарал хандуулах, гол хэсгүүдийг тодруулах

Лекцийн дараа

  • Өөрийн бичсэн тэмдэглэлийн үнэн бодитой эсэхийг шалгахын тулд тэмдэглэл бичсэн бусад хүмүүсийн тэмдэглэлтэй харьцуулах
  • 5-10 минут гарган тэмдэглэж амжаагүй гол санаануудыг нөхөж бичих.
  • Тухайн өдрийн лекцийг дүгнэж, шалгалтад иж болихуйц эсвэл өөрийн мэдлэгийг шалгах асуултууд зохион бичих, түүнд хариулах
  • Лекц хичээлийн тэмдэглэлээ 24 цагийн дотор сэргээн унших

 Ямар ч аргаар лекцийн, хичээлийн тэмдэглэл хөтөлсөн бай олж авсан мэдээллээ богино хугацаанд идэвхтэй хэлбэрээр ашиглаж өөрийн болгох хэрэгтэй. Маш сайн лекцийн тэмдэглэлүүдийг найзуудаасаа хэдэн долоо хоногоор цуглуулж, гар утсан дэрээ зургийг нь дарж, уншина хэмээн хойшлуулсаар байх нь шалгалтандаа унах эсвэл тухайн агуулгын ирээдүйд танд авчрах өгөөжийг устгах төгс жор юм. Өдөр бүр суралцах нь чухал.

ГУРАВ. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН: ГҮЙХ

Гүйхгүй л бол толгой ажиллахгүй, бие хөшөөд компьютерийн ард сууж чадахгүй юм гээд л хэдэн минут гарч гүйгээр орж ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь ч аргагүй. Учир нь тогтмол гүйснээр хүний биед ангиогенезис буюу шинээр цусны судас бий болох  нейрогенесис буюу шинээр мэдрэлийн эс бий болох гэсэн хоёр физиологийн процесс явагддаг.

Саяхныг хүртэл хүн 100 тэрбум мэдрэлийн эстэй төрж эдгээр эсүүд бидний амьдралын явцад устан үгүй болж байдаг хэмээн үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаанууд шинээр мэдрэлийн эс бидний ой санамж, сурах үйл явцыг хариуцсан тархины гиппокампуст үүсдэг ба энэ нь дасгал , хөдөлгөөн хийхэд ялгардаг мэдрэлийн эсийн шинээр бий болгох, нөхөн төлжүүлэх нейротрофик фактортай холбоотой хэмээн үзэж байна. Шинээр үүссэн мэдрэлийн эсүүдээ ном уншиж, давтан уншиж ажилд оруулах нь бас чухал юм шүү.

Дасгал хөдөлгөөн таныг эрүүл, эрч хүчтэйгээр төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх боломжийг олгодог. Залуу насанд хүний бие өөрийгөө гаднын өвчин үүсгэгчдээс хамгаалах, хариу урвал үзүүлэх чадвар өндөр байдаг. Харин настай хүмүүс амархан өвчилдөг нь хүний дархлаа 20 наснаас хойш жилд 2-3% иар буурдагтай холбоотой. Судалгаанд 80 настай 120 дугуйчныг судлахад тэдний дархлаа 20 настай залуугийнх шиг байжээ.

 

Анхлан гүйгчдэд зориулсан таван зөвлөгөө:

  • Гүйхэд эвтэйхэн пүүз өмсөж, тохиромжтой гүйлтийн талбай сонгох
  • Гүйхийн өмнө 5-10 минут бие халаалт хийх, Сунгалтын эсвэл хөнгөн хэлбэрийн дасгалууд хийх
  • Гүйхдээ толгой, нурууг эгц нэг шугаманд хадгалах. Бөгтийх, толгойг хойш хэт гэдийх зэрэг нь тохиромжгүй юм. 
  • Хоёр гараа өөрийн мөрний хэмжээнээс дотогш барьж гүйх.
  • Хэвлийн амьсгал. Гүйх явцдаа амьсгалаа хэвлийгээсээ эхлэн авах нь танд удаан гүйх боломжийг олгоно. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй