2019-09-04
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал Япон улсын иргэншил авсныхаа дараа буюу өчигдөр орой Ерөнхий сайд Шинзо Абэтай Токиогийн Акасака дүүрэгт байрлах ресторанд уулзжээ. Mainichi.jp цахим хуудас энэ талаар мэдээллээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд их аваргыг зоригжуулан урмын үг хэлж, цаашид хичээхийг захисан байна.
Шинзо Абэ Ерөнхий сайд асан Ёширо Мори, эрх баригч Либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Кочёи Хагиуда нарын хамт хооллож байхад өөр хүмүүстэй хамт мөн оройн зоог барьж явсан Хакухо аварга хараад мэндчилэхээр очсон аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд