Манзушир чиглэлийн замын эхлэлийг тавилаа

2019-09-04

2018-2019 оны улсын төсөвт тусгагдсан Зуунмод Манзушир чиглэлийн 0.4 километр авто зам, 16.2 метр төмөр бетон гүүрийг албан ёсоор нээлээ. Орчин үеийн технологиор баригдсан уг замын ажлыг “ЗЗБ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд дөрвөн сар гаруйн хугацаанд барьж хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгсөн юм.

Гүйцэтгэгч компанийн зүгээс төмөр бетон гүүрийг 50 жилийн баталгаат хугацаатай гэдгийг онцолсон. Мөн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг харгалзан унадаг дугуй болон явган хүний замыг мөн тохижуулж өгсөн юм.

Сүүлийн жилүүдэд Төв аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах зам, гүүрийн ажил эрчимтэй явагдаж байна. 2019-2020 оны улсын төсөвт 67,9 километр авто зам, гүүрийн байгууламж барих төсөв тусгагдсан бөгөөд Мөнгөморьт сум - Багануур чиглэлийн авто зам, Алтанбулаг сум - Шувуун фабрикийг холбосон 13 километр авто зам, Эрдэнэсант сумын 2.3 километр авто зам, Борнуур сумын 40 метр урт гүүр зэрэг томоохон зам гүүрийн ажлууд хийгдэж байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Машин сургалтын алгоритмаар зүрхний шигдээс өвчнийг оношилно
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ
Goal сайтын тодруулсан шилдэг 25 хөлбөмбөгчийн жагсаалтыг Ван Дейк тэргүүлж, Месси удаалав
Хонгконг сүйрч байна
“Аав намайг гурван удаа хүчирхийлсэн, ээжийг минь зоддог болохоор ээждээ энэ тухай хэлээгүй”
Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”
Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов
АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно
"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж шийдвэрлэв