Украины парламентын гишүүд халдашгүй эрхээсээ татгалзлаа

2019-09-04

Өчигдөр Украины шинэ парламент гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах асуудлаар санал хурааж олонхын саналаар дэмжлээ.

Ингэснээр ерөнхийлөгч Володимир Зеленскийн авлигатай тэмцэх сонгуулийн амлалт хэрэгжих боломж нээгдэж байна.

Өмнө нь Украины хууль тогтоогчид гэмт хэрэгт холбогдвол тухайн гишүүний халдашгүй эрхийг цуцлах асуудлаар парламент санал хурааж шийддэг байв.

Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн дагуу Украины парламентын бүх гишүүн жирийн иргэний нэгэн адил хууль хяналтын байгууллагуудад ямар нэг саадгүйгээр шалгуулах үүрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл халдашгүй статус нь цуцлагджээ.

Өнгөрсөн долдугаар сард болсон ээлжит бус сонгуулиар Зеленскийн “Ард түмний зарц” нам үнэмлэхүй олонх болсон тул өчигдрийн санал хураалтаар нийт 450 гишүүний 373 нь дэмжсэн санал өгсөн юм.

“Бид гишүүдийн халдашгүй байдлыг цуцалж, тусгай статустай ганц ч хүн Украинд байх ёсгүй гэсэн амлалтаа биелүүллээ” гэж тус намын гишүүн Александр Дубинский мэдэгджээ.

Санал хураалтын өмнө Зеленский хууль тогтоогчдын халдашгүй статусыг “түүхийн хогийн саванд хийх” цаг болсныг хэлээд Украины иргэдийн 90 хувь нь ийм хүсэл сонирхолтой байгааг мэдэгдэж байв.

Парламент дахь сөрөг хүчнийхэн халдашгүй эрх цуцлагдвал улс төрийн явуулгаар гишүүдийг гэмт хэрэгтэн болгох боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд санал хураалтыг орхиж явсан байна.

 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ