Ажлын байрны дарамттай тэмцэх хууль хэрэгжиж эхэлснээр Өмнөд Солонгост тагнуулын төхөөрөмжийн эрэлт нэмэгджээ

2019-09-04

Энэ зунаас Өмнөд Солонгост ажил олгогчийн зүй бус дарамттай тэмцэх шинэ хууль хэрэгжиж эхэлсэн юм.

Үүний улмаас тус улсын зах зээлд нууцаар бичлэг хийх зориулалттай аудио, видео төхөөрөмжийн худалдаа огцом нэмэгдсэн байна.

Үүнд бичлэг хийх төхөөрөмжөөр тоноглогдсон тэлээ, нүдний шил, үзэг зэрэг эд зүйлс багтдаг. Ажил олгогч нь ажилтантайгаа хатуу ширүүн харьцдагаараа Өмнөд Солонгосын нийгэм алдартай. Солонгос хэлээр габжил гэж нэрлэдэг дээд хүн нь доод хүнээ дарамтлах соёл дунд сургуулиас эхлээд томоохон компаниуд хүртэл нийгмийн бүх шатанд амь бөхтэй оршдог.

Жишээ нь 2014 онд Korean Air компанийн ерөнхийлөгчийн охин нисэх онгоцны ажилтныг зодож, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв. Өөртэй нь хүндэтгэлгүй харьцсан гэх онгоцны үйлчлэгчийг зодсон эмэгтэй сүүлд албан тушаалаасаа огцорч, хэдэн сарын турш хоригдоод суллагдсан юм.

Долдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн шинэ хуулийн дагуу ажилтантайгаа зүй бус харьцсан ажил олгогч гурван жил шоронд хоригдох, эсвэл 30 сая хүртэл воны торгууль төлөх болж байгаа.

Дуу хоолойн бичлэгийг нууцаар үйлдэх төхөөрөмж зардаг Auto Jungbo дэлгүүрийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар өссөн тухай эзэн нь хэвлэлд ярьжээ.

Тэрээр энэ оны борлуулалтын хэмжээ нь өмнөх оноос хоёр дахин өсөх төлөвтэй байгааг бас ярьсан байна.

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сар гаруй хугацаанд нийт 572 ажилтан гомдол гаргасан тухай Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ