МҮИС-ийн удирдлагуудаа нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэнэ гэдэг тоглоом биш

2019-08-30

МҮИС-ийн удирдлагуудаа нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэнэ гэдэг тоглоом биш

МҮИС нисгэгч бэлтгэх нь гэх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цахим орчинд олны анхаарлыг татлаа. Тодруулбал, МҮИС Нисгэгч, Агаарын тээврийн үйлчилгээ, Нисэх техник механик, Алсын жолоодлоготой нислэг буюу Дронны гэх дөрвөн анги нээжээ. Тэд анхны элсэлтээ сүр дуулиантайгаар авч, үйл ажиллагаагаа эхлэж байгаагаа зарлав. Тэгвэл  МҮИС-ийн төгсөгчид иргэний нисэхийн салбарт хүлээн зөвшөөрөгдөж чадах уу гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Иймээс Монгол Улс иргэний нисэхийн салбар боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг вэ? гэх мэдээллийг хүргэе.
 


ИНЕГ-ийн Нисэхийн сургалтын төв  бий. Энд компаниуд болон бусад алба салбар, хэлтэс, нэгжүүдэд зориулан нисэхийн англи хэл, Нислэгийн удирдагчийн сургалт, нисэхийн аюулгүй байдал зэрэг олон сургалтыг зохион байгуулдагаас гадна зэрэглэл олгохоос бусад төрлийн анхан болон ажлын байрны, сэргээх, шилжих, онцгой тохиолдлын гэх мэт сургалтуудыг явуулдаг. Нэг үгээр нисэхийн сургалтын төв нь нисэхийн салбарт ажилладаг нарийн мэргэжлийн хүмүүсийг байнга давтан сургалтад хамруулж, шинээр улс орнууд ийм техник технологио шинэчилж байгаа болон олон улсын дүрэм журмын өөрчлөлттэй холбоотой мэдээллээр хангаж байдаг гэсэн үг.  


Мөн Нисэхийн сургалтын төв ИКАО /Олон улсын иргэний нисэхийн байгууллага /-ын заасан шаардлагын дагуу хичээлийн программын дагуу сургалт хийж, хөтөлбөрөө боловсруулж, тодорхой шаардлага хангасан багш, боловсон хүчнээ гэрчилгээжүүлж, эсвэл олон улсын багш урьж сургалт явуулдаг байна. Түүнчлэн ИНЕГ иргэний нисэх боловсон хүчнээ бодлогоор дэмжиж ажилладаг байгуулага. Энэ дагуу гадаадад тусгай гэрчилгээжсэн их дээд сургуульд эхний нэг жилдээ элсэн ороод суралцаж байгаа хүүхдүүдийн ирүүлсэн материалыг хэлэлцэж, гэрээ хийж үлдсэн жилүүдийнх нь сургалтын төлбөрийг хариуцан ажилладаг байна.

Харин Монголдоо агаарын хөлгийн инженерийн хувьд ШУТИС-ийн Механик инженерийн анги төгссөн хүүхдүүдээс сонгон авч улмаар олон улсын давтан сургалтад хамруулж боловсон хүчнээ бэлтгэдэг аж. Нэг үгээр Механик инженерийн сургуулийг дэмжиж хамтарч ажилладаг гэсэн үг.


Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газар өнөөдрийн байдлаар Монголын Үндэсний сургуультай  ямар нэгэн уялдаа холбоо хамтын ажиллагаа байхгүй 


Нэг үгээр нисэхийн салбарт дөрвөн мэргэжлээр элсэлт авч эхэлсэн тус сургууль  салбарынхантай нь ямар нэгэн уялдаа холбоогүй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр МҮИС-тай ямар нэг хамтын ажиллагаагүй учраас тус сургуульд төгссөн хүүхдүүд Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж ИНЕГ-т ажилд орох эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Учир нь нисэхийн чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх сургууль тусгай гэрчилгээжиж, улмаар Олон улсын иргэний нисэхийн байгууллаг ИКАО-оос баталж өгсөн сургалтын программын дагуу сургалт явуулсан байх ёстой байдаг байна.  Өөрөөр хэлбэл тусгай гэрчилгээжсэн сургуульд сурч төгсөх, дээр нь яг тухайн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ дагуу зайлшгүй үзэж судалсан байх ёстой зүйлүүдийг нь харгалзан үзэж ажилд авдаг байна.
 

Мөн Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан/онгоцны үйлчлэгч/-д хүртэл хэлний түвшингийн шаардлага тавьдаг. Гэтэл МҮИС төгсөгч хэлний шаардлага хангах уу гэдгээс эхлэн МҮИС-д эргэлзэх олон шалтгаан  байна.


Нисэхийн салбарын бүх үйл ажиллагаа нарийн дэг журам, стандарт шаарддаг учраас онцгой байгууллагад тооцогдсоор ирсэн. Нисэхийн аюулгүй байдал номер нэг асуудал. Гэтэл мэргэжлийн байгууллагатай нь ямар нэг уялдаа холбоогүйгээр уг салбарыг бизнес болгон харсан МҮИС оюутнуудыг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр нь тоглоод дэлхийд байтугай Монголд гологдох “мэргэжилтэн” бэлтгэх нь гэх хардлага төрж байгааг хэлэх нь илүүц биз.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй