А.Чингүн: Жүжгийг үзээд хайртай хүндээ "Надтай үлдээч" гэж хэлэх ухаарлыг аваасай гэж хүсэж байна

2019-08-29

А.Чингүн: Жүжгийг үзээд хайртай хүндээ “Надтай үлдээч” гэж хэлэх ухаарлыг аваасай гэж хүсэж байна

-За эхнээс нь явъя

-Мөөгий эгчээ, надад гэрэл, таны уран сэтгэмж хэрэгтэй байна шүү

-Инээ инээ би зовлон олж хармааргүй байна, энэ чинь хайр дурлалын жүжиг

УДЭТ-ынхан шинэ уран бүтээлээ өлгийдөхөөр найруулагч А.Чингүны удирдлага дор ийнхүү цаг наргүй ажиллаж байна. Тэд ирэх сарын 6-нд “Надтай үлдээч” цоо шинэ жүжгээ тавихаар бэлтгэл ажилдаа оржээ.

Жүжгийн бэлтгэлийн дундуур найруулагч А.Чингүнтэй цөөн хором ярилцлаа. 


-Жүжгийн бэлтгэл хэдэн хувьтай явж байна вэ?
 

-80 хувьтай.
 

-Жүжгийн бэлтгэлээ хэзээнээс эхлүүлэв?
 

- Анх УДЭТ маань залуу уран бүтээлчдээ дэмжих үүднээс энэ эрхийг олгож, энэ жүжгийг тавих боломж олгосон.  Яруу найрагч, зохиолч О.Элбэгтөгсөд санаагаа хэлж, зохиолоо бичүүлснээс буюу нэгдүгээр сараас жүжгийн ажил эхэлсэн.

 Өнөөдрийн нийгэмд залуучуудад ямар хайр дурлалын сэдэвтэй жүжиг байж болох вэ? Өмнө нь тоглогдсон хайр дурлалын жүжгүүдээс ямар онцлоготой байх вэ? гээд ерөнхий санаагаа зохиолчдоо ойлгуулсан. Зохиолоо бэлэн болсны дараа театрынхаа уран сайхны хяналтад оруулж батлуулсан. Театрын тайзнаа жүжиг тавихад хэд хэдэн даваа үе шаттай. Эдгээр даваануудаа давж гараад өнгөрсөн тавдугаар сард дүр хувиарлалтаа хийсэн. Энэ сарын дундуураас жүжгийн бэлтгэлдээ орсон. Бид энэ сарын 30-нд дотоод хяналт, ирэх сарын 2-нд гадаад хяналтандаа орно. Ингээд ирэх сарын 6-нд жүжгээ үзэгч олондоо өргөн барина даа.


-Жүжгийн дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?  
 

-Жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар тоглоно. Манай Б.Шинэбаяр бол туршлагатай залуу уран бүтээлч, Д.Асардарийн хувьд шинэ залуу уран бүтээлч. Энэ хоёр уран бүтээлч бол орчин үеийн залуучуудын өнгө төрхийг тодорхойлж чадахуйц өөрсдийн араншин, характертай. Мөн МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал Э.Тодгэрэл болон залуу жүжигчин Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан нар энэ уран бүтээлд өнгө нэмнэ.
 


-Энэ жүжиг нийгэмд юу өгөх вэ? 
 

-Бодит амьдралаас сэдэвлэсэн. Товчхондоо хайр дурлалын эрх чөлөөний тухай жүжиг. Хайр дурлалын үнэ цэнэ, гэр бүлийн тухай, хайрыг хэрхэн олж чанга атгахын тухай, хайрыг хэрхэн үнэн бодитоор мэдэрч, зөвийг олохын тухай энэ жүжигт өгүүлж байгаа. Техник технологи хөгжих тусам хүмүүс хэтэрхий эрх ашиг руу тэмүүлэх болсон байна. Тэгэхээр хайр дурлал гэдэг зүйл эрх ашиг болчихоод байгаа.

 Бид хайр дурлалын эрх чөлөөний тухай дуугарахын тулд хайрыг боож хааж байгаа зүйлийн тухай дуугарна. Өнөөдөр хайр дурлалын эрх чөлөөг юу боогоод байна вэ?  Өнгө, хэлбэр, сошиал ертөнц. 50-иас доош насны хүмүүс бүгд виртуал ертөнцөд амьдарч байгаа. Гуравдагч нүүр царайтай байна. Би гэж нэг хүн, бусдад харуулдаг нэг хүн, гар утсанд дахиад нэг хүн байна. Гурван өөр ертөнц дотор амьдарч байна. Үүнийг л хөндсөн.
 


-Жүжиг  залуусын дунд хүлээлт үүсгэж байна?
 

-Бидний жүжиг “Бодитоор дурлаж, бодитоор хайрлаж, бодитоор амьдаръя” гэсэн уриатай. Энэ нийгэмд хэрэгтэй байгаа өнгө төрх. Хүн  гар утасны цаанаас мэдрэмж авахаас илүүтэй амьд харилцаа, амьд жүжгийг үзэж амьд мэдрэхүйг ажиллуулах нь чухал. Ингэх юм бол хүн өөрөө хүнээрээ байгаагаа мэдэрнэ. Бид компьютер биш, бид техник биш. Тийм учраас энэ жүжгийг үзсэн хүн гарахдаа хайртай хүнээ тас тэврээсэй, хамтдаа амьдрах насан туршийн хайраа баталгаажуулж үүрд хамт үлдэхийн тухай ухаарлыг аваад  хайртай хүнээ чанга тэврээд “надтай үүр үлдээч” гэж хэлээсэй гэж хүсэж байна. Бид өөрсдийгөө харах хэрэгтэй, ухаарах хэрэгтэй. Улсын драмын үндсэн бодлого бол соён гэгээрүүлэх, цэнгэн баясгах. Үүний төлөө л бид ажиллаж, үзэгч олондоо үүнийг өгөхийг хүсэж байна.
 

-Таны хувьд хайртайгаа учирсан уу? 

-Учирсаан учирсан. Зөндөө л алдаж, эндсэн. Тэр түүхүүд ч энэ жүжиг явж л байгаа. Энэ жүжгийн бүх л үйл явц найруулагчийн тархинаас, эмзэглэлээс төрч байгаа шүү дээ. Энэ жүжгийг би өөрийнхөө эмзэглэлээр л захиалж, бичүүлсэн. Өнөөдөр бид хайрлаж байна гээд бүр алаад байна. Хэтэрхий хайрлахаар хайрыг бүр устгаад, хүнийг биеэ даах чадваргүй болгодог. Хүнийг хүн биш компютер болгоод байна. Компютертэйгээ харьцдаг шигээ хүүхэдтэй харьцаж байна. Техниктэй харьцдаг шигээ хүнтэй харьцаад байна. Бид тушаал гүйцэтгэгч биш шүү дээ.
 


-Анхны ерөнхий найруулагчаар нь ажилласан жүжгээ нээхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Сандарч байна уу? 
 

-Үгүй. 10 жил хийсэн ажил минь шүү дээ. Миний хувьд 10 гаруй жүжигт туслах найруулагч болон ассент найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Н.Наранбаатар найруулагчийн удирдлагад 10 жил явлаа. Бүх уран бүтээлд туслах найруулагчийг нь хийсэн. Би одоо 22-той хүүхэд биш. Өөрийнхөө мэдрэхүй сэтгэхүйгээр хийж байгаа. Хамгийн гол нь уран бүтээл маань гоё сайхан гэхээсээ илүүтэй, үзэгчдийн оюунд эмчилгээ болоосой. Энэ жүжгийг үзээд би яах ёстой вэ гэдэг шийдвэрийг гаргаж, дүгнэлт хийгээд гараасай. Энэ мессежийг би өгч чадах учраас айхгүй байна. Шалгалтаа л өгч байна гэж ойлгож байна.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй