Оросууд Жеки Чан болон А.Шварценеггер нарыг шүүхэд өгчээ

2019-08-27

Оросууд Жеки Чан болон А.Шварценеггер нарыг шүүхэд өгчээ

“Русская фильм группа” корпораци Viy киноны үргэлжлэл дээр ажиллаж буй жүжигчид болох Арнольд Шварценеггер болон Жеки Чан, мөн China Film Group кино компаниас 216.6 сая рубль нэхэмжилжээ. Учир нь, «Русская фильм группа» корпораци "Viy 2: Journey to China" киног санхүүжүүлсэн ч энэ төслөөс ямар нэгэн ашиг орлого авч чадахгүй байгаа аж.

"Viy 2: Journey to China" кинонд БНХАУ-ын "China Film Group" компани ч мөн санхүүжилт олгосон бөгөөд тус кинонд алдарт жүжигчид болох Жеки Чан болон Арнольд Шварценеггер нар тогложээ.

ОХУ-д өмнө нь ийм олон од шүүхэд дуудагдаж байсан удаа байхгүй аж. "Viy 2: Journey to China" бол "Viy" киноны үргэлжлэл бөгөөд БНХАУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлжээ. Харин сарын дараа ОХУ-ын кинотеатрын дэлгэцнээ гарна. Шинэ киноны төсөв нь 50 сая ам.доллар болсон бөгөөд Жеки Чан, Арнольд Шверценеггер болон Рутгер Хауэр зэрэг алдартай одод тоглосон ОХУ-БНХАУ-ын хамгийн том кино төсөл болж байгаа ажээ.

“Русская фильм группа” корпораци нь 2017 онд дампуурлаа зарласан ч Улсын кино сангаас татаас авч, "Viy 2: Journey to China" кино дээр ажиллаад амжсан. Гэхдээ тус хуулийн этгээд улсаас хэчнээн рублийн татаас авсан эсэх нь тодорхойгүй байдаг. Ямартай ч, “Русская фильм группа” корпораци нь "Viy 2: Journey to China" киног бүтээсэн 200 гаруй сая рубль зарцуулсан гэж мэдэгдээд байгаа билээ.

Сонирхуулахад, жүжигчин Жеки Чан нь "Forbes" сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн тавдугаарт эрэмблэгддэг. Түүний орлого 58 сая ам.доллар юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ