Бид мартахгүй- Халх голын баатрууд

2019-08-26

Эх орныхоо бүрэн байдлын төлөө Халхын голд байлдаж амь насаа зориулсан хүн бүхэн монголчуудын зүрх сэтгэлд үүрд оршин баатар байх болно. 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалддаг ч монголчуудын ялалтаар төгсөж, эх орноо харинй түрэмгийлэгчдээс хамгаалсан юм.

image

Түүхийн хуудаснаа бичигдсэнээр энэ байлдаанд БНМАУ, ЗХУ-аас амь үрэгдсэн 7974, шархадсан 15251 цэрэг байсан бол Японы талаас 8440 амь үрэгдсэн, 8766 шархадсан баримт бий.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Лодонгийн Дандар

image

Л.ДАНДАР НЬ нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна.

 

1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ. Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан. 1939 оны 5 сарын нэгэн тулалдаанд 6 дугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.

 

Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг Маршал Х.Чойбалсангийн биечлэн оролцсоноор тусгайлан тодотгон олгожээ.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Чойн Дугаржав /1912-1985/.

image

Тэрээр 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцож, Халхын голд 20 гаруй удаагийн тулалдаанд хороогоо чадамгай удирдаж, байлдааны үүргийг гарамгай биелүүлж “Эх оронч Дугаржав” алдрыг олон түмнээс хүлээсэн байна. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ сайн биелүүлж байжээ. Түүнийг 1969 оны наймдугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Пунцагийн Чогдон /1915-1983/.

image

Тэрээр 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцжээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цол олгосон.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Дүгэрийн Нянтайсүрэн /1910-1984/.

image

1932 онд хувьсгалын эсэргүү бослогыг дарах тэмцэлд идэвхтэй оролцож, 1939 онд Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд мотомеханикжсан бригад командлан эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснаас хамгаалах үйлст гарамгай гавьяа байгуулсан байна. Түүнд 1971 онд Монгол Улсын баатар хүртээжээ.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Халхын голд дөрвөн сар дээлээ тайлалгүй тулалдаж явсан хүн бол баатар П.Шагдарсүрэн юм.

image

П.Шагдарсүрэн бол Төв аймгийн Баянбараат сумын нутагт 1918 онд морин жил малчны гэр бүлд төрсөн, багаасаа мал маллаж байгаад нийслэл хотноо бага, дунд сургууль төгсч, 18 нас хүрээд 1937 онд сайн дураараа цэргийн ерөнхий сургуульд оржээ. Уг сургууль нь 1921 онд Д.Сүхбаатар жанжны санаачилгаар анх байгуулсан манай улсын ууган сургуулийн нэг. Цэргийн бага, дунд тушаалын дарга нарыг бэлтгэдэг тус сургуульд П.Шагдарсүрэн суралцсанаараа морин цэргийн дарга болох гэсэн хүүхэд ахуйн хүсэл мөрөөдөлдөө хүрчээ. Тэрбээр үеийн нөхдийн хамт идэвхтэй суралцдаг байв. 1938 оны сүүлчээс манай орны Дорнод хилээр Японы түрэмгийлэгчид халдан довтолсоор байв. Иймээс Бүх цэргийн жанжны тушаалаар төгсөх ангийнхныг хугацаанаас нь өмнө 1939 оны гуравдугаар сарын эхээр төгсгөв. Тэдгээр төгсөгчдөөс хэсэг нөхөд цэргийн анги нэгтгэлүүдэд дээд ахлах тушаалын даргаар шууд томилогдож эрэлхэг зоригтойгоо эх орноо хамгаалж Баатар болсон хүн юм.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Даржаагийн Хаянхярваа японы түрэмгийлэгчидтэй хийсэн 1939 оны Халхын голын байлдаанд хуягтын жолоочоор оролцож Баянцагааны тулалдаанд дайсны үлэмж амьд хүч, зэвсэг техникийг сөнөөж ангиа давших бололцоогоор хангаж гарамгай байлдсан, 1945 оны чөлөөлөх дайнд хуягтын салааны даргаар оролцож гавьяа байгуулсан байна. 1969 оны 8 дугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Самдан Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан.

image

 

МОНГОЛ УЛСЫН БААТАР М.Экей 1911 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт малчин ард Мазимын хоёрдугаар хүү болон төржээ.

image

Бага наснаасаа нутгийн баян айлд зарцлагдаж амьдралын хатуу хөтүүг туулсан тэрээр 20 насандаа өөрийн хүсэлтээр нилээд хөөцөлдсний эцэст цэрэгт явахаар болсон нь казак түмнээс монголын армид татагдсан анхны цэрэг байлаа. 1939 оны долдугаар сарын эхээр бүтэн гурав хоног өдөр шөнөгүй үргэлжилсэн Баянцагааны нуруунд болсон алдарт тулалдаанд Экей эр зоригоороо шалгаран тодорч зөвлөлт монголын цэрэг дайчдын дунд Догшин бүргэд хэмээн алдаршин хүндлэгдэж эхэлжээ. Тамсагбулагийн VI морьт дивизийн XVII хорооны 4-р сумангийн дарга, дэслэгч Мазимын Экейн гавьяаг төр засгаас үнэлж Цэргийн гавьяаны Улаан тугийн одон, Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойгоор Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор нэхэн шагнажээ. Улмаар Халх голын дайны ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 8-р сарын 19-ний өдрийн тогтоолоор Мазимын Экейд Монгол Улсын Баатар цол нэхэн олгожээ.

 

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН ТУХАЙ УРЛАГИЙН БҮТЭЭЛҮҮД

Дайсны цэргүүдээ сонсоцгоо! УСК

Хүний мөр УСК

Хүн чулууны нулимс УСК

Зарлаагүй дайны оршил УСК

Нар хиртсэн жил УСК

Хар цас найраглал

Миний зам БНСУ-ын УСК I анги (2011 он)

Гурван танкчин дуу 1939 Б.Ласкин, Д.Покрасс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ