Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ

2019-06-20

Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг магистараар төгсгөхөөр завджээ

НМХГ-аас дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил илрүүлж, 80 зөрчил буюу 20.9%-ийг шалгалтын явцад арилгууллаа.

Боловсролын хяналтын чиглэлээр дараах зөрчлүүд илэрлээ.

“Сутай”, “Эко Ази”, Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургуулиуд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.

“Сутай” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “эрх зүй”-н, “Шинэ монгол” технологийн коллеж, “Чингис хаан”, “Эко ази” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “инженер, технологи”-ийн, “Глобал удирдагч”, “Чингис хаан”, “Тэнгэр”, “Шинэ иргэншил”, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Орхон”, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “багш”-ийн, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “гадаад хэл”-ний, “Чингис хаан” дээд сургууль, “Орхон” их сургуулиуд нь “нягтлан бодох бүртгэл”-ийн тус тус мэргэжил хөтөлбөрийн лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байна.

“Сутай”, “Шинэ иргэншил”, Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургууль, Шихихутуг их сургууль, Эрдмийн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиуд нь шаардлагад нийцсэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй байна.

“Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй.

“Глобал удирдагч”, “Тэнгэр” ДС, “Гурван-Эрдэнэ” багшийн ДС, Радио телевиз, медиа урлагийн ДС, “Улаанбаатар эрдэм” ИС-иудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

“Глобал удирдагч” дээд сургууль нь бизнесийн удирдлагын магистрын ангид бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг элсүүлэн суралцуулж төгсгөхөөр БСШУСЯ-нд дипломын захиалгыг хүргүүлжээ. Энэхүү төгсөлтийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн дүнг үндэслэн тус газрын 2019.05.31-ний өдөр “Хяналт тавьж ажиллах тухай” 02-01/3004 дугаарын албан бичгийг БСШУСЯ-нд хүргүүлж зөрчлийг таслан зогсоосон.

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр:

Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Pадио телевизийн дээд сургуулиуд нь барилга байгууламжийн зориулалтыг өөрчлөн засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй.

“Шинэ иргэншил” дээд сургуулийн зарим анги, танхимуудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, лекцийн танхимд механик агааржуулалтгүй.

Pадио телевизийн дээд сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй, цэвэрлэгээний материал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нь шинжилгээний бичиггүй байна.

Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус” дээд сургуулиуд нь ундны усны стандарт аюулгүйн шаардлага хангасан талаар дүгнэлтгүй.

Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус”, Pадио телевизийн дээд сургуулиуд нь “дотоод хяналтын журмыг боловсруулан баталж мөрдөөгүй.

Pадио телевизийн дээд сургууль нь ариун цэврийн шаардлага хангахгүй хог хадгалах цэгтэй.

“Мон Алтиус”, “Шинэ иргэншил”, Pадио телевизийн дээд сургуулиудын лекц, хичээлийн танхим, номын сан, ариун цэврийн өрөөнүүдэд агаар сорох системгүй, эмчийн өрөөгүй, эмчгүй, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй.

“Шинэ иргэншил” дээд сургуулийн дотоод болон гаднах орчинд утаат тамхи татахгүй байх анхааруулга, санамж байршуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Зөрчил гаргасан сургуулиудад торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг даалгавар боллоо.

Цаашид шалгагдсан 15 сургуулиас 7 сургууль сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл дээр сүүлийн 3-4 жилийн хугацаанд тодорхой чиглэлээр элсэлт аваагүй тул БСШУСЯ-нд элсэлт авагдахгүй байгаа мэргэжлийн чиглэлийг хасуулах саналыг хүргүүлэх ажил хийгдэнэ.





Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя