2016-01-22
Яг одоо Өвөрхангай аймаг зүйлийн хөндий, Шарт, Бумбатын давааны орчим цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын зорчих хэсэг нарийссан байгаа тул аймгийн онцгой байдлын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Мөн төв аймгийн нутаг ногоон довын орчим мөн цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаад байгааг анхааруулж байна.
Замын нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалан Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн 14:00, 18:00 цагийн автобус, Говь-Алтай аймгийн 15:00 цагийн автобус, Дундговь аймгийн 14:00 цагийн автобус, Өмнөговь аймгийн 16:00 цагийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоох, маргааш өглөө тээвэрлэлтэнд гаргах зохицуулалтыг хийгээд байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд