Монголчууд муухай, муухай дээрээ тэнэг

2019-06-17

Монголчууд муухай, муухай дээрээ тэнэг

Гэнэтийн аадар бороо, хүчтэй шуурганы улмаас МИАТ компани өнгөрсөн амралтын өдөр нислэгүүдээ хойшлуулж, аюулгүй байдлыг хангасан нь муухай Монголд таалагдсангүй, Хонконгийн нисэх онгоцны буудалд хуурай агсам тавьж, булайгаа дэлгэсэн талаарх иргэний сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарахад дэлхийн аль ч авиа компани аюулгүй байдлыг хангаж, хуваарьт нислэгүүдээ хойшлуулдаг нь тогтсон дүрэм. 

Харамсалтай нь, муухай Монголд энэ асуудал хамаагүй бололтой.  “Төлөвлөсөн ажил нураалаа” гэж хэсэг монгол иргэнтэй хамт Хонконгийн нисэх буудлын ажилтан, МИАТ компанийн төлөөлөгч хоёрыг “чихдэх”-ээс наахнуур болж, гадаадынхныг гайхашруулжээ. Одоо Хонконг даяар Монгол хүн ямар тэвчээргүй, бүдүүлэг зан авиртай талаар шуугиж буй биз. Нэг хэсэгтээ л энэ яриа намжихгүй болов уу.

Уг нь зургаахан сарын өмнө БНСУ-ын Инчеон хотоос Улаанбаатар хот руу нислэг үйлдэж байсан МИАТ компанийн ОМ-302 агаарын хөлөг техникийн буулт хийхээс аргагүй болж, буцаж нисэн амжилттай газардсаны дараа уг нислэгээр зорчиж явсан хэсэг Монгол иргэд муухай аашилсан тухай бичлэг цацагдаж, нэг хэсэгтээ л дуулиан тарьсан.  Эсэн мэнд газардсандаа баярлах байтал хоолны мөнгөний хэрүүлж хийж, МИАТ-ийн төлөөлөгчийн газрынхныг  “барьж идэн” алдан Инчёоны олон улсын нисэх буудлаар нэг хашигралдан будүүлэг авирласан нь хангалттай л муухайгийн жишээ болж яригдсан. Яасан ч сургамж авдаггүй араншин юм.

Хилийн дээс алхангуут улсынх нь нэр сүр хамтдаа явдаг гэдгийг яагаад бодолцож болдоггүй юм бол… Ийм зан авир гаргаснаар Монгол хүн, Монгол Улс дэлхий дахинд муухай харагдаж, соёлгүй бүдүүлгээрээ алдаршдаг болохоос биш омогтой Монгол араншингаа гаргалаа гэж ярьдаггүй шүү дээ. Тэр тусмаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хэн ч бүдүүлэг авир араншингаар дийлдэггүй юм.

Хэрэв тэрхүү нис лэг үйлдэгдсэн бол Улаанбаатар хотод бууж чадахгүй буцах байсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Яагаад гэвэл тэр өдөр Улаанбаатар хотоор тогтохгүй Төв аймгийн Лүн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд үер бууж, олон арван айлын гэр урсаж, авто замууд эвдэрч,   баруун тийш гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахад хүрсэн. Олон айл өрх орох оронгүй болж, дөрвөн настай хүүхэд эндэж, олон тооны хүн бэртэж гэмтээд байна.

Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй аюултай. Хэн ч өртөх эрсдэлтэй. Ийм зүйлийг уур омгоор давж гардаггүй гэдгийг монголчууд ухаарах цаг нь иржээ.  Дээр нь үйлчилгээний соёлд суралцах. Юм болгоны урдуур орох гэж давшина.

Сая амралтын өдөр Улаанбаатар хотын гудамжаар түргэн тусламжийн 103 машин дохиогоо хангинуулан зав тавьж өгөхийг хүсэн, зарлаад байхад л жолооч нар тал, талаас нь хяхаж хавчин, бүдүүлэг аашилсан бичлэг цахим ертөнцөд тарлаа.  Эрдэнэт хүний амь аврах гээд минут, секундтэй уралдаж яваа түргэн тусламжийн эмч, жолооч хоёрт саадгүй нэвтрэх зам тавиад өгөхөд юу ч хорогдохгүй.  Хэдхэн минутын л ажил болно.  Гэтэл хэдэн цагаар түгжрээнд орчих аятай л аашилцгаах. Ерөөс өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминчхан үзэлтэй.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Японы эзэн хаан Нарухито Айчи аймгийн Айчи хотын ой модтой томоохон цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд оролцоод буцаж явах замдаа түргэний тэрэг дохиогоо хангинуулан орж ирэхэд нь зам тавьж өгөөд л араас нь явсан байдаг.

Хонконгд сая хоёр сая иргэн оролцсон том жагсаал болоход мөн л түргэн тусламжийн машиндаа зам тавьж өгч, ямар өндөр ёс суртахуунтай ард иргэдтэй ард түмэн болохоо харууллаа.Хүн ард нь соёлтой, ёс суртахуунтай байна гэдэг бол улсынх нь хөгжлийн нэг хэмжүүр юм.

Харин Монгол энэ үнэлэмж үгүй болжээ. Түргэний машиндаа зам тавьж өгвөл бусдын өмнө дорд үзэгдсэн болно, автобусаар зөвхөн орлогогүй иргэд зорчдог, салхи шуурга болж байсан ч авиакомпани нь нислэг үйлдэх ёстой. Нэг үгээр хэлбэл, бид дэлхийд сайн сайхнаараа биш муу муухайгийн туйл болж, худалч, хулгайч, хэрүүлч, заргачаараа гайхагдаж байна. Товчхондоо, монголчууд муухай, муухай дээрээ тэнэг болжээ. Ийм л хүмүүжил, ёс суртахуунтай монголчууд яаж хөгжинө дөө…

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя