Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно

2019-06-10

Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно

Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж байгаа. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хэлснээр тендерт нь таван компани шалгарч, энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох юм байна.

Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон.Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болох гэнэ.  Ингэснээр есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана
Чингис хаан дэлхийг хөгжмөөр эзлэх байсан бол "THE HU"-г сонгох байсан
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Хурдыг үхэл отож байдаг!!!
Олон улсад хориглосон алдартай кинонууд
Хонг Конгийн захирагч ард иргэдээсээ уучлал гуйлаа
Нефть тээвэрлэгчдийн халдлагад Ираны Зэвсэгт хүчин холбоогүй гэж мэдэгджээ
“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ
АНУ хууль бус цагаачдыг ирэх долоо хоногт буцаана