2019-06-05
Парист AFC буюу Азийн хөл бөмбөгийн холбоо онцгой төлөөлөгчийн хурал өчигдөр болжээ. Хурлаар 2023 оны Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг БНХАУ авсныг мэдэгдсэн байна. БНХАУ 2004 оноос хойш тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг ийнхүү дахин авч байгаа юм.
2023 оны Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгох ажил 2016 оноос эхэлжээ. Анх БНХАУ, Индонез, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнууд өргөдлөө өгсөн байна. Гэвч өнгөрсөн сард Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбоо уг тэмцээнийг зохион байгуулах эрх авахаас татгалзсаны улмаас БНХАУ 2023 оны Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч, AFC буюу Азийн хөл бөмбөгийн холбоо онцгой төлөөлөгчийн хурлаараа зарласан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд