Вьетнамаас нутагтаа гүйж ирсэн Монгол азарга

2019-05-30

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаанхуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ.

Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон Монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам руу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ.

Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вогонд дунджаар 40-50 орчим адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч долоо хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явжээ.

Харин нөгөө вагонд нэг сайхан хар азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёрыг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг. 

Тэр хоёр адуу вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан дошгирч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өгч явсан аж.

Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ.

Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хар азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар азаргыг барьж чадалгүй алдчихсан гэдэг. 

Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь Монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.

Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол гурван жилийн өмнө Вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж.

Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ.

Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар ганцхүү гайхамшигт Монгол адуунд л байдаг байна.

Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууланд дархлан тавьсан билээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй