Хүүхдүүдийг зуных нь амралтаар даалгавраар дарахгүй байя

2019-05-28

Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын зуны амралт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд сурагчдад зуны амралтынх нь үеэр гэрийн даалгавар битгий өгөөрэй. Заавал өгөх гээд байвал хоол хийж сурах, байгалийн сайханд аялах, биеэ чийрэгжүүлэх гэхчлэн хүн болж төлөвшихэд нь хэрэгтэй даалгавар өгөөрэй гэсэн санал  хандлага түлхүү явж байна.

Үнэхээр ч өмнөх нийгмийн үед сурагчдын зуны амралтын даалгавар дандаа бүтээлч ажилтай уялддаг байсан юм. Тухайлбал, таана хөмүүлээр зоодой хийх,  малчин айлын хүүхдүүд бол даага уналга эдэлгээнд сургах, амралтаараа нийгмийн тустай хөдөлмөрт оролцох,  аль эсвэл уран зохиолын тийм ном унших гэхчлэн даалгадаг байв.

Зуны даалгаврын талаар  нэгэн залуу ээж юу гэж ярьсныг хүргэе. “Хэдэн жилийн өмнө манай хүүг гуравдугаар анги төгсөхөд багш нь нэг ном худалдаж авахыг санал болгосон.  Тэгээд тэр ном нь Сурагчийн зуны даалгавар гэсэн нэртэй, бүр “гуравдугаар анги” гээд биччихсэн байсан.  Хүүтэйгээ зуны турш нөгөө номтой ноцолдож өнгөрөөсөн.  Хүү маань ч олигтой амарч чадаагүй" гэж ярих ээжтэй таарч байлаа.  Дараа жилийн зун бас л ийм явдал давтагдсан...

Сурагчдыг гэрийн даалгавраар шахах нь сайн гэхээсээ илүү саар нөлөөтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг, хоёрдугаарт, хүүхдийг сургууль, хичээлд дургүй болгох муу нөлөөтэй ажээ.

Ерөөс сурагчдын зуны даалгавраар дагнан ном бичиж сургуулиудад шахдаг хэдэн зохиогч бий. Эцэг эхчүүд бараг  гадарлаж байгаа байх.  Эндээс харвал хүүхдийн зуны амралт нэг талдаа зарим хүмүүсийн мөнгө хийх боломж болж хувирсан мэт. Ингэж хүүхдүүдийн амралтынх нь цагаас хугаслаж хумсалсан даалгавар гэгч юм  одоо эрхбиш хумигдах хандлагатай байгаа нь талархалтай.

Хэдхэн хоногийн өмнө болсон “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  “Бага ангийн хүүхдүүд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна, урьд өмнө ийм байгаагүй. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг” сануулсан билээ.

Хүүхдийн сурах хүслийн хамгийн том дайсан нь гэрийн даалгавар гэдгийг мэргэжилтэн судлаачид хэлдэг. Ингэж хэлснээр гэрийн даалгаврыг ор тас үгүйсгэж буй хэрэг биш бөгөөд хамгийн гол нь олон улсын стандартыг хангасан,  хүүхдэд ядаргаа багатай, тэднийг залхаадаг бус, цаг зав зарцуулалт бага байхаар тооцоолох учиртай гэж байна.

 Австралийн эрдэмтэд нэгэн судалгааны ажил явуулаад үр дүнд нь гэрийн даалгавар хийх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш гэдгийг тогтоожээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зохистой даалгавар нь дунд, ахлах ангийн хүүхдүүдэд бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог ажээ. Харин манайд л энэ даалгавар гэдэг юмны тун хэмжээг нь ихдүүлээд тэр  нь эцэстээ хүүхдийг хашрааж халгадаг  “хадны мангаа” болж хувирсан байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сурагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээ, ачааллыг сургалтын агуулга, сурагчдын нас, бие хөгжлийн онцлогт тохируулан өгөх зөвлөмж гаргасан байдаг.

Зөвлөмжийн дагуу нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой ажээ. Харин II-III ангийн сурагч 1.5 цаг, IV-V ангийн сурагч хоёр цаг, дунд ангийн сурагч 2.5-3 цаг, ахлах ангийн сурагчийн гэрийн даалгавар 3.5 цагаас ихгүй байх шаардлагатай аж.

Тус байгууллага чухам юунд үндэслэж ийм зөвлөмж гаргасныг хэлж мэдэхгүй ч хэм хэмжээ тогтоож өгсөн нь сайн хэрэг. Гэхдээ энэ бас тийм ч бага хугацаа биш.  Жишээ нь дөнгөж зургаан настай хүүхэд тогтвортой суугаад нэг цаг зөвхөн хичээл номонд төвлөрнө гэхэд эргэлзээтэй. 

Гэрийн даалгврын талаархи бусад орны жишиг ямар байдгийг харъя. Англи болон  боловсролын тогтолцоогоороо  дэлхийд тэргүүлж буй Финлянд улс гэхэд  сурагчийн гэрийн даалгвар өдөрт 30 минутаас хэтрэхгүй байвал зохино гэж үздэг. Бидний сайн мэдэх Өмнөд Солонгост гэрийн даалгаварт ач холбодол бараг өгдөггүй гэдгийг тэнд ажиллаж амьдарч байсан нэгэн хэлж байх юм.

АНУ-ын Массачусетс мужийн нэгэн  дүүрэгт сурагчдын гэрийн даалгавар хийлгэх цагийг багасгах төлөвлөгөөг хэрэгжүүлж, VI-VIII ангийн хүүхдүүд гэрийн даалгаварт өдөрт нэг л цаг зарцуулах бөгөөд долоо хоногийн 2-3 өдөр л гэрийн даалгавар хийхээр журам гаргасан байна.

Мөн  хүүхдийн гэрийн даалгавар хийх хугацааг “10 минутын дүрэм”-ээр зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа судлаачид бас байна. Тухайлбал,  анх сургуульд орж буй жил хичээл хийх цаг өдөрт 10 минут байх бөгөөд анги өгсөх тусам 10 минутаар энэ хугацааг сунгах юм. Ингээд ахлах ангийнхны хувьд энэ хугацаа хоёр цаг хүртэлх байдлаар нэмэгдэх аж.

Энэ мэтээр гэрийн даалгавар тойрсон  судалгаа, шинэчлэл байна.  

Сурагчдыг гэрийн даалгавраар шахах нь сайн гэхээсээ илүү саар нөлөөтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг,  хоёрдугаарт, хүүхдийг сургууль, хичээлд дургүй болгох муу нөлөөтэй ажээ.  Энэ талаархи судалгаанд оролцсон  сурагчдын 45 хувь нь гэрийн даалгавар их өгдөг учир хичээлд явах ямар ч сонирхол байдаггүй гэж хариулжээ. Харин 11 хувь нь гэрийн даалгавраа хийгээгүй үедээ албаар хичээлээ тасалдаг гэсэн хариулт өгсөн байна.

Харин одоо хэдхэн хоногийн дараа зуны амралт эхэлнэ. Гэрийн далгааврын  үинэчлэлийг энэ зунаас эхлээд л хэрэгжүүлье.  Нас насны эрэмбэ онцлогт нь тохируулж  хүн болж төлөвшихэд нь хэрэгтэй, хөдөлмөрийн хүмүүжил олгохуйц, илүү бүтээлч тийм л зуны даалгаврыг өгье.  Тэгснээс тэр тоо, цээж бичгээ анги танхимдаа хийг.

Сэтгэгдэл үлдээх

USD BANK:2019-08-21 23:00:46
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй