Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ

2019-05-23

Хятад, АНУ-ын худалдааны хэлэлцээ яагаад нурсан талаар янз бүрийн онол эргэлдэж байна. Бээжин өөртөө хэт итгэлтэй байснаас болон Трамп тарифын тэмцэл өөрийг нь дахин сонгогдоход тусална хэмээн найдсан гэх мэтээр ярилцаж буй. Гэвч улс төрийн нүүдлээс цаагуур харж, Хятадын түүхийг авч үзэх нь зүйтэй юм. 500 жилийн турш Хятад улс өрнөдтэй харилцахдаа тэндээс ашиг хүртэхийг эрэлхийлснээс бус үзэл санаа, үнэт зүйлийг нь хүлээн авахыг бодсонгүй. Энэхүү хоёрдмол байдал өнөөдөр худалдааны хэлэлцээгээр илэрч, гараанаас гарангуутаа гацахад хүрсэн бололтой.

1972 онд Ерөнхийлөгч Ричард Никсон их удирдагч Мао Цэдунтай уулзсанаас хойш Хятадыг “өрнөд” шиг болгоно гэх санаа АНУ-ын бодлогын цөм байсаар ирсэн. Гэхдээ энэ бодлого бүр эртнээс эхтэй. XVIII зуунд Хятадын худалдааны журмаас залхсан Европын гүрнүүд Чин улсад эдийн засгийн зарчмуудаа тулгахыг оролдсон юм. Бээжин шаазан болон цайгаа мөнгөөр арилжих дуртай байсан тул шүүхээр нарийн хянаж байв. Чөлөөт солилцоог хүссэн худалдаачид үүнийг шударга бус гэж үзсэн нь мэдээж.

Гэхдээ л Хятад улс ямар хэмжээнд өрнөдийг дагах вэ гэдэг маргаан өрнөсөөр байлаа. Зарим нь өрнөдөөс буу худалдан авч, технологиос сурахад хангалттай гэсэн бол, зарим нь Хятадын цөм институцыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байв.

1793 онд Британийн эзэнт гүрэн лорд Макартнигээр ахлуулсан төлөөлөгчдийг Бээжин рүү илгээж, зах зээлээ нээх болон бусад шинэчлэл хийх санал тавьжээ. Гэтэл Макартни Чин улсын эзэн хааны өмнө бөхөлзөж, нахилзах ёсыг сахихаас татгалзсан явдал нь хятадуудын зэвүүцлийг төрүүлэв. Тиймээс эзэн хаан Британийн III Жорж хаанд хүсэлтийг нь няцаасан ихэмсэг захидал ирүүлжээ. Тэрбээр “Манай ордонд зуун жилээр тогтсон ёс жаягийг таны хувийн санаанд нийлүүлэхийн тулд өөрчлөх хэрэг үү” хэмээн асуусан байв.

Чин улс өрнөд маягийн худалдаа болон дипломат ёсыг хүслээрээ хүлээн аваагүй юм. Улмаар XIX зууны хар тамхины дайны үед их буугаар галлан байж, Хятадад гадаад худалдаа, соёлыг нээх, Европ маягийн олон улсын харилцааг нэвтрүүлэхийг тулган хүлээлгэсэн билээ. Эсэргүүцэл Хятадын ганц хариулт байсангүй. XIX зууны сүүлээр Хятадын сэхээтнүүд, шинэчлэгчид, хувьсгалчдын дунд тус улс Британи, АНУ шиг болох ёстой гэсэн итгэл үнэмшил түгжээ. Чин угсааны хаанчлал нурсны дараа ийм сэхээтнүүд өрнөд маягийн институц, сургууль, сонгууль, үндсэн хуулиар улс орныг аварч болно хэмээн үзэв.

Гэхдээ л Хятад улс ямар хэмжээнд өрнөдийг дагах вэ гэдэг маргаан өрнөсөөр байлаа. Зарим нь өрнөдөөс буу худалдан авч, технологиос сурахад хангалттай гэсэн бол, зарим нь Хятадын цөм институцыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байв. Мөн зарим хэсэг нь Хятадын уламжлалыг хоцрогдож, хуучирсан хэмээн шүүмжлээд гадаадын үзэл санааг бүхлээр нь нэвтрүүлэх ёстой гэжээ. Худалдааны хэлэлцээ тавдугаар сарын 4-ний хөдөлгөөний 100 жилийн ой дээр нуран унасан нь бас сонирхолтой.

1919 оны энэ өдөр оюутны эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Хятадын нийгмийг өөрчлөхөд уриалсан түүхтэй. 1915 онд Хятадын Коммунист намыг үндэслэгчдийн нэг Чен Дусю “Би үндэстэн мөхсөнөөс орчин үеийн амьдралд зохицохгүй хуучин соёл устахыг илүүд үзнэ” хэмээн бичиж үлдээжээ. Уг үзэл санаа 1980-аад онд дахин сэргэв. Хятадын зах зээлийн шинэчлэлийн хүрээнд тус улсад чөлөөт бизнес хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудсаны дээр өрнөдийн эдийн засагчид болон дэлхийн худалдааны байгууллагыг хүлээн зөвшөөрөв.

Трамп тарифаа яаж ч өсгөлөө гэсэн бодлоо тулгах оролдлого нь баларч болзошгүй. Вашингтон өөрийн хүсэж буй Хятадтай биш бодитой оршин байгаа Хятадтай харилцаж сурах хэрэгтэй байна.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан хүртэл савхаар биш хутга, сэрээгээр хооллохыг санал болгож байлаа. Гэхдээ өрнөдийг зэвүүцэх үзэл ердөө ч арилаагүй Хятадын эдийн засгийн хүч, чадал өсөхийн хэрээр өөрийн замаар хөгжин дэвших шийдвэр нэмэгдлээ. Дэлхийн тавцан дээр Ерөнхийлөгч Ши Жиньпин өрнөдийн системийн оронд “Бүс ба Зам”-ын дэд бүтцийн төсөл гэх мэт Хятадын хувилбарыг урагшлуулж байна. Дотооддоо тэрбээр либералчлалын оронд төрийн үүргийг өргөжүүлж, ардчилал мэтийн хүсүүштэй бус үзлийн оронд Хятадын уламжлалт соёл, гүн ухааныг сурталчилж буй.

Худалдааны хэлэлцээнд найрсах, дайсагнах хандлага зэрэг ажиглагдаж байв. Нэг талаас Хятадын тал АНУ тэргүүтэй дэлхийн дэг журмын ашиг тусыг ойлгодог. Нөгөөтэйгүүр Бээжин уг дэг журмыг бүрэн зөвшөөрч, хүлээн авахаас татгалзаж байна. Трампын захиргаа XVIII зууны Британийн худалдаачидтай адил сонголттой тулгарлаа. Тэрбээр тариф мэтээр далайлган манай дүрмийг дагахгүй бол бид хүчээр тулгана хэмээн сүрдүүлж буй.

Өрнөдийн олон орны нээлттэй бодлогын хариуд Хятад мөн адил хандахгүй байгаа нь шударга бус санагдаж магадгүй. Хятадын эдийн засаг ч нээлттэй байдлаас хожих учиртай. Гэхдээ Хятад үүнийг дагана гэсэн үг биш. Трамп тарифаа яаж ч өсгөлөө гэсэн бодлоо тулгах оролдлого нь баларч болзошгүй. Вашингтон өөрийн хүсэж буй Хятадтай биш бодитой оршин байгаа Хятадтай харилцаж сурах хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй