Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа

2019-05-23

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн  үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.05.23/ хэлэлцжээ.

Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргалаа. 

Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв