Хориглосон бүсэд түүхий нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван саяар торгоно

2019-05-13

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулсан байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хариуцуулан байгуулжээ.

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны 05 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж,

  • Агаарын тухай хуулийн 16 зүйл;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт,
  • Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл;
  • Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй /3,000,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас уриаллаа.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна
Төвийн зургаан дүүргийн засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг
METRO хот: Хүүхдийн автобусанд зам тавьж өгөөрэй
Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Засгийн газрын хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Хонгконгийн их сургууль "ДАЙНЫ ТАЛБАР" болж хувирав
ЖДҮХС-ГИЙН ХЭРЭГ: Б.Батзориг хэргээ хүлээн, зээлээ төлөх замаар ялаа хөнгөрүүлэх үү
Энэ өдөр дэлхийн түүхэнд
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ
Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө
Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?
Британид амиа алдагсдын шарилыг шилжүүлж авах зардлыг Вьетнамын засгийн газар иргэддээ зээлэхээр болжээ
Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”
87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан 75 малгай нэхэж, гадаа өлгөжээ
ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болгов