Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ

2019-05-10

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ нь байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж, төрийн өмчит анхны жишиг эко байгууллага болох зорилгоор байгууллагын дотоод хэрэгцээнд цахилгаан хөдөлгүүрт автомашин ашиглаж эхлээд байна. Цахилгаан автомашин ашиглаж эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд 600 орчим литр шатахуун буюу ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн байна.

Туршилтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ

Мөн Монгол Улсад хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоолыг ашиглалтад оруулаад байгаа аж. Уг зогсоолын ажиллах зарчмын хувьд нарны зайн дэлгэцээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх ба эрчим хүч дутсан үед төвийн эрчим хүчнээс авч ажиллах зориулалт бүхий 3-4 цагт цэнэглэж дүүргэх хүчин чадалтай хийгджээ.

Одоогийн байдлаар цахилгаан автомашин цэнэглэх зогсоолд өөрсдийн машиныг цэнэглэхээс гадна цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль экологид ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан автомашин эзэмшигчдэд машинаа туршилтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь өөрсдийн үйлдвэрлэсэн 55 ватт чадалтай нарны дэлгэцүүдээр 18.3кВт-ын нарны цахилгаан станц суурилуулж, байгууллагын цахилгаан эрчим хүчний дотоод хэрэгцээний 60 хүртэлх хувийг хангаж буй бөгөөд цаашид энэ ондоо 10-15кВт-р өргөтгөж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар тус нарны цахилгаан станц нь сарын хугацаанд 2400кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгууллагын дотоод хэрэгцээнд нийлүүлснээр ойролцоогоор 345.0 мянган төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тэд бидний тухай: Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот байхаа больсон...
Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо “Дижитал эрин дэх хяналт” сэдвээр чуулж байна
15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ
Иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо
Машин сургалтын алгоритмаар зүрхний шигдээс өвчнийг оношилно
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ
Goal сайтын тодруулсан шилдэг 25 хөлбөмбөгчийн жагсаалтыг Ван Дейк тэргүүлж, Месси удаалав
Хонгконг сүйрч байна
“Аав намайг гурван удаа хүчирхийлсэн, ээжийг минь зоддог болохоор ээждээ энэ тухай хэлээгүй”
Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”