ЦЕГ дөрвөн тусгайлсан пост гаргаж, түүхий нүүрс оруулж ирэхгүй байх тал дээр хяналт тавина

2019-05-10

Энэ сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тэгвэл ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулсан бөгөөд эдгээр хүмүүс  түүхий нүүрсийг нийслэл рүү  оруулахгүй байхад хяналт тавих юм. Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг  төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм. Өөрөөр хэлбэл иргэдэд хамгийн ойр ажиллаж Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтэж буй хүмүүс хэсгийн ахлах нар болж байна. Тэгвэл өнөөдөр  /2019.05.10/БОАЖЯ, НЗДТГ, ОББҮХ хамтран  нийслэлийн төвийн зургаан дүүргийн 4604 хэсгийн ахлахч хамруулан чуулганаа хийлээ.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах бөгөөд хүссэн хэмжээгээр авахад  хязгаарлагдмал юм. Одоогийн байдлаар карт хийж байгаа бөгөөд 2-6 тонны түлш авах эрхтэй байхаар төлөвлөжээ. Сайжруулсан түлшийг зургадугаар сарын 15-наас худалдаанд гаргахаар тооцоолж байна. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савалгаатай гаргаж байгаа бөгөөд нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Иргэд гэр байшингийн дулааны алдагдлаа бууруулж чадвал түлшний хэрэглээ 30 хувь багасна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотын 220 мянган гаруй гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан түлш хэрэглүүлэх, түүхий нүүрс хэрэглүүлэх байхад хяналт тавьж ажиллах гэрээт ажилтнууд өнөөдөр чуулганаа хийж байна. Энэ жил иргэд гэр байшингийн дулааны алдагдлын бууруулах хэрэгтэй байна. Хэрвээ ингэж чадвал түлшний хэрэглээгээ 30 хувиар бууруулах боломжтой тооцоо гарсан. Төрөөс түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбоотойгоор төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийг байгуулсан. Одоогоор 60 гаруй мянган тонн сайжруулсан түлш хийсэн байна. Энэ оны эцэс гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх ёстой байгаа. ЦЕГ 58 орон тоо шинээр бий болгоод дөрвөн тусгайлсан пост гаргаад түүхий нүүрс оруулж ирэхгүй байх дээр хяналт тавина ажиллана” гэдгийг онцоллоо.

Сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах боломж бүрдэнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Гантулга “Улаанбаатар түлш компани 600 мянган тоннын нөөцийг бий болгохын төлөө ажиллаж байна. Мөн түгээлт, тээвэрлэлт, сайжруулсан түлшний карт, татаас хөнгөлөлт гэх мэт олон ажлын хийнэ. Өнгөрсөн хугацаанд түүхий нүүрс борлуулж байсан 540 орчим иргэн, аж ахуйн нэгж байгаа. Эдгээр хүмүүсийг оператор компани авч ажиллуулах болсон. 600 мянган тонн сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын айл өрхүүд ирэх өвөл түлж хүрнэ гэж бодож байгаа. Засгийн газар санаачилж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж ажиллаж байгаа.

Сайжруулсан түлш үнэ хямд, хүртээмж өргөн байх хэрэгтэйг иргэд хэлж байна 

Хан-Уул дүүргийн  5-р хорооны хэсгийн ахлагч Г.Адъяабазар: Миний хариуцсан хэсэг гэр хороолол ихтэй. Тэр ч  үүднээс иргэдэд мэдээлэл өгөх, хяналт тавих ажлаа өдөр бүр тогтмол хийж байна. Манай хэсэг, хороо, дүүрэг “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхэд” бэлэн байгаагаа илэрхийлж өнөөдөр энд чуулгандаа оролцож байна. Хүн бүр амьсгалах агаар, алхах орчин нөхцөлөө эрүүл байлгахын тулд нэгдэх ёстой. Тавдугаар сарын 15-наас эхлээд бүгд түүхий нүүрс түлэхгүй, хотод түүхий нүүрс оруулахгүй. Тиймээс  иргэд маань хуулиа дагаж аль болох гэр байшингаа дулаалах, цахилгаан халаалт хэрэглэх, сайжруулсан шахмал түлш түлэх хэрэгтэй. Бид нь ажлаа хийж энэ талаарх мэдээллийг холбогдох газруудаас авч иргэдэд мэдээллийг  өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн гол нь сайжруулсан түлш үнэ хямд, хүртээмж өргөн байхад анхаарах хэрэгтэй гэдгийг айлуудаар явж байхад иргэд хэлж байна.  Мөн ганц утаа бууруулах биш мод тарих хүчилтөрөгч нэмэгдүүлэх талаар төрөөс анхаарч өрх бүрт энэ төрлийн ажлыг чиглүүлж өгөх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй