Хакүхо Рэйва эриний анхны башёд барилдахгүй

2019-05-09

Хакүхо Рэйва эриний анхны башёд барилдахгүй

Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 12-нд эхлэх шинэ он тоолол буюу Рэйва эриний анхны башёг өнжихөөр болжээ. Тэрбээр өмнөх башёгийн үеэр баруун гартаа бэртэл авсан билээ.

Тэгвэл энэхүү бэртэл нь сайн эдгээгүй учир удахгүй эхлэх Нацү башёг өнжих шийдвэр гаргасан байна. Хакүхо М.Давваажаргал өчигдөр /2019.05.08/ эмчийн үзлэгт орсон ба гэмтлийг бүрэн эдгээхэд гурван долоо хоног шаардлагатай гэсэн хариу хэлжээ. Тэрбээр ийм зүйл болсонд их сэтгэл гонсойж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчлах бөгөөд түүний айлчлалын эхний өдөр Нацү башёгийн сүүлийн өдөр тохионо. АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхон, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын цом гардуулах юм. Хакүхо ч энэхүү өдрийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж, ховор тохиох боломж учир хичээж барилдана хэмээн ярьж байсан.

Хакүхогийн дэвжээний багш Мияагино ояаката “Эмчийн хэлснээр баруун гарын булчингийнх нь 70 хувь нь тасарсан байна гэсэн. Эхний дүгнэлтээр эдгэрэхэп нэг сар хагасын хугацаа хэрэгтэй гэж байсан ч Хакүхо өөрөө ирэх башёд барилдахыг их хүссэн учир бага багаар дасгалаа хийж байсан. Гэсэн ч сая дахин үзлэгт ороход дахиад барилдахын тулд дор хаяж гурван долоо хоног шаардлагатай байна гэсэн. Үүнийг ямар нэгэн мэс заслын аргаар ч юм уу эдгээх боломжгүй. Булчин нь өөрөө түрж эдгэхийг хүлээх хэрэгтэй. Ямар нэгэн хүчний дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэж хэлсэн” гэжээ.

Эх сурвалж:NHK

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо