Б.Чинзориг олимпын хүрэл медальт Манджакапретай тулалдана

2021-10-28

Сербийн нийслэлд сонирхогчдын боксын ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээн шагналын сан маш өндөр болсноороо онцлог.

Алтан медаль – 100 мянган ам.доллар

Мөнгөн медаль – 50 мянган ам.доллар

Хүрэл медаль – 25 мянган ам.доллар

Өнөөдөр 67 кг-ын жингийн хоёр дахь тойргийн тулаануудтай.

Б.Чинзориг эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай  тулалдаж, 4:1 яллаа. Өнөөдөр манай тамирчин Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөнө. Винченцо 2011 оны ДАШТ-ий хагас шигшээ шалгарсан ч Бразилын Эвертон Лопешт ялагдаж, хүрэл медаль дээр буусан. Энэ тэмцээнд манай У.Мөнх-Эрдэнийг оноогоор ялж байлаа.

2012 оны Лондоны олимпод 64 кг-д Кубын Роньель Иглесиаст ялагдаж, хүрэл медалийн эзэн болсон. 32 настай. Одоо хагас мэргэжлийн World Series Boxing лигийн Dolce & Gabbana Italia Thunder багт харьяалагдаж байна. Мэргэжилд 3 тоглож, 3 ялсан.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ