Дельта хувилбар вакцинд хамрагдсан хүмүүст дархлаагүй хүмүүстэй яг адил халдварлана

2021-08-31

Дэлхий даяар хамгийн  өргөн тархсан альфа хувилбартай харьцуулахад дельта омог эмнэлэгт хэвтэх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг талаар “The Lancet” сэтгүүлд мэдээлжээ. Судлаачид энэ оны гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 23 хүртэлх хугацаанд  Их Британид бүртгэгдсэн 43.338 КОВИД-19-ийн тохиолдлыг судалж үзжээ. Вирусний бүх дээжийг геномын дарааллаар судалсан бөгөөд  нийт тохиолдлын 80  орчим хувийг альфа бусад нь дельта хувилбараар халдварласан байжээ.

Нас, үндэс угсаа, вакцинжуулалтын байдал, суурь өвчин зэрэг хүчин зүйлүүдийг тооцоолж үзэхэд дельта хувилбараар халдварласан хүмүүс эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин өндөр байгааг судлаачид онцолжээ. Анх БНХАУ-ын Ухань хотод дэгдэж, дэлхий даяар тарсан хувилбараасаа хэд дахин хүчтэй болсон “SARS-cov2” вирусний дельта хувилбар олон улсад шинэ тахал мэт тархаж, дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа билээ. Анх Энэтхэгт үүссэн уг хувилбар өдгөө дэлхийн 170 орчим оронд бүртгэгдээд байгаа бөгөөд цаашид дангаараа зонхилж болзошгүй болоод байгаа юм.

Эрдэмтдийн мэдээлснээр энэ хувилбар бидний мэдэх өмнөх хувилбараасаа хэд дахин илүү хөнөөлтэй тул улс орнууд онцгой анхаарал хандуулан бүх боломжоороо тэмцэж, хөл хорио зарлан, вакцины III тунг яаравчилж эхэлсэн билээ. Ялангуяа цар тахлын эсрэг амжилттай тэмцсэн Азийн Филиппин, Тайланд, Вьетнам тэргүүтэй орнууд дельта хувилбарын халдварт онцгой анхаарал хандуулж байна. АНУ-ын Халдвар өвчны хяналт, сэргийллийн төвөөс дельта хувилбар нь "МЕРС", "САРС", "Эбола", ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны испанийн томуу, цагаан цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд салхин цэцэг өвчний үүсгэгчтэй адил байна. Мөн дельта хувилбар нэг хүнээс олон хүнд халдварлах болон аль хэдийнээ дархлаажсан хүнийг өвчлүүлэх чадвар 10 дахин илүү байгаа аж. Энэ нь тус хувилбар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст дархлаагүй хүмүүсээс бараг ялгаагүйгээр халдварлах чадвартай гэсэн үг юм. Түүнчлэн сүүлийн үед хүүхдүүд дельта хувилбараар халдварлах тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, Калифорниа мужийн Марин Каунти хотод вакцин хийлгээгүй  багш  ангийнхандаа коронавирус тараасан байна. Тэрбээр амны хаалтгүйгээр хичээлээ заасан бөгөөд одоогоор ангийнх нь хүүхдүүдийн тал хувиас нь халдвар илрээд байгаа аж. Уг багш вакцинд хамрагдаагүй байснаас гадна шинж тэмдэг илэрсээр байхад шинжилгээ өгөөгүй байна. Шинжилгээний явцад хүүхдүүдийн халдварласан  вирусний геномын дарааллыг судалж үзэхэд бүгд хоорондоо холбоотой байжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд "Багшийн ширээнд хамгийн ойр байрлах нэгдүгээр эгнээний урд сууж буй хүүхдүүд халдвар авах магадлал 80 хувь арын гурван эгнээнд  сууж буй хүүхдүүд 21 хувийн магадлалтай байдаг тухай онцолжээ. Танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд халдвар авах тохиолдол эрс өсөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Боловсролын яамнаас ковидын вакцин хийлгээгүй сурагч, оюутнуудыг танхимын хичээлээс хасахыг боловсролын байгууллагадаа хоригложээ. Тус улсын Боловсролын яамны спорт, урлагийн боловсролын газрын дарга Ван Дэнфэн баасан гарагт болсон тусгай хэвлэлийн бага хурлын үеэр “Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг маш хатуу хийх ёстой” гэжээ.

Хятадын Боловсролын яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, сурагч, оюутнууд болон тэдний гэр бүлийн гишүүд хичээл эхлэхээс дор хаяж хоёр долоо хоногийн өмнө сургууль, их дээд сургуулиуд байрладаг хотоос гарах ёсгүй. Үүнээс гадна, сургуулийн сурагчид, оюутнууд, багш нар болон боловсролын байгууллагуудын бусад ажилтнууд хичээл эхлэхийн өмнө сургуулийн хотхонд ирэхээсээ 48 цагийн өмнө коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээ өгч, хариу нь халдваргүй гарсан байх ёстой аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2021-09-01 12:20:12
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ