Олимп анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно

2021-04-06

“Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тоог эрс бууруулахаар болсноо мэдэгдлээ. Өмнө нь “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпын наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” гэж байв. Үүний зэрэгцээ ОУОХ-ноос энэхүү шийдвэрийг нэгдсэн бодлогоор журамлах, зөвхөн үйл ажиллагаанд биечлэн оролцогчдод итгэмжлэх эрхийн мандат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр ОУОХ буюу үйл ажиллагааг удирдан явуулж буй гишүүдийн шийдвэрээр ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчид, ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын холбоодын удирдах албан тушаалтан, спортын сайд нарын гэр бүлийн гишүүн, дагалдах зочид “Токио-2020” олимпын наадамд оролцох боломжгүй болж байгаа юм. Түүнчлэн олимпын наадамд оролцох эрх бүхий нийт төлөөлөгчдийг “Токио-2020” олимпын наадамд оролцох журамд коронавирусээс урьдчилан сэргийлэх зааварчилгааг чанд дагаж мөрдөхийг заажээ.

 

Энэхүү журамд “Олимпын наадам зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэн, ордон, танхимуудад орох эрхийг хязгаарлахаас гадна зоогийн газар, урлаг болон жуулчны үзвэр үйлчилгээнд хамрагдахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөг урьдчилан гаргаж танилцуулах, биеийн халуун болон коронавирусийн шинжилгээнд тогтмол хамрагдах, нийтийн тээвэр таксигаар үйлчлүүлэхгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах” зэргийг тодорхой журамлажээ.

 

Мөн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс зочдын хөтөлбөр, домогт тамирчдын хүлээн авалт зэрэг уламжлалт арга хэмжээний хөтөлбөрүүдийг цуцлахаар болсноо мэдэгдээд “Хэдийгээр энэ бүхэн олимпын хөдөлгөөнд томоохон цохилт болж байгаа ч та бүхнийг энэхүү шийдвэрийг гаргахад хүргэж буй нөхцөл байдлыг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Зөвхөн төлөөлөгчид, албаны хүмүүс гэлтгүй тамирчид хүртэл хязгаарлалтад орсон. Тэд Токиод байх хугацаандаа тамирчдын тосгоноос дур мэдэн гарах эрхгүй, бас дурын цэнгэлдэхэд очихгүй байх юм. Түүнчлэн тамирчдыг олимпын тосгонд аль болох удаан байлгахгүй, тэмцээн дуусмагц үдэн гаргах зэргийг нэгбүрчлэн журамлах гэнэ.

 

ОСАКАД БАМБАРЫН БУУХИАГ ЦУЦАЛЛАА

Зуны спортын XXXII наадмын галт бамбарын буухиа 10 дахь өдрөө үргэлжилж байна. Коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ Осака мужаар өнгөрөх Олимпын бамбарын буухиаг цуцалснаа зарлав. Өнгөрсөн пүрэв гарагт Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми тус мужид олимпын бамбарын буухиаг зохион байгуулахгүй байхыг уриалсан аж. Тэрбээр “Осака мужид коронавирусийн халдварын дөрөв дэх давалгаа эхэлсэн гэж үзэж байна. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг хүсье” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт тус мужид шинэ халдварын тохиолдол 600-д хүрч, Токиогийн үзүүлэлтийг давсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Токиогийн олимпын бамбарын буухиа Японы зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас гуравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд өдгөө Нагона мужаар аялж байгаа аж. Бамбарт буухиа 121 хоног үргэлжилсэний дараа долоодугаар сарын 23-нд олимпын нээлт болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.

ЯПОНЧУУД ОЛИМПЫГ ЭСЭРГҮҮЦСЭЭР

Японы эрх баригчид олимпын наадмын албан ёсны зочдын тоог хоёр дахин бууруулахаар зэхэж буй. Одоогийн байдлаар тамирчид, багийн гишүүд, албаныхныг багтаагаад 90 орчим зочин ирэхээр төлөвлөжээ. Тэгвэл олимпын бамбарын буухиа эхэлсний дараа тус наадмыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал нэмэгдсэн байна Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Тошио Миязаки “Японд зочлох тамирчин, албаны хүмүүсээр дамжин вирусийн тархалт нэмэгдэхээс сэрэмжилж байна” гэсэн бол Кейко Накамори гэх эмэгтэй “Онц байдал тогтоосон ч цар тахлын нөхцөл байдал сайжраагүй. Иргэдийн 80 хувь нь олимпын наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн. Засгийн газар ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой” гэж “Киодо” агентлагт ярьжээ. Мөн жагсагчид Фүкүшимад цацраг идэвхт хаягдал овоолоостой байхад бамбар барьж гүйх нь шударга бус хэмээсэн байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Эрдэнэс Тавантолгой” ХК 28.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн 148800 тун Вероселл вакциныг хүлээн авчээ
Зүрхний цахилгаан бичлэгийн оношлуур бүхий суулгацыг хоёр хүнд амжилттай хийсэн байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийгдэж байна
Энхтайваны гүүрний засварын ажил үргэлжилж байна
Зорилтоо тодорхойлж, зоригтой шийдлүүд гаргасан 100 хоног
ЭМЯ: 1042 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа
“Их 7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондонд эхэллээ
Ховд аймагт барилга нурж, таван хүн дарагдсан осол гарлаа
ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХИЧЭЭЕ
Энэтхэг иргэдээс давтан шинжилгээгээр 16-д нь "Ковид 19" илэрлээ
Ховд аймагт тусгаарлалтад байсан хоёр иргэнээс коронавирус илэрчээ
Хөл хорионы дэглэм зөрчиж, цагдаагийн шаардлага биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ
Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ
Өчигдөр 62.019 иргэнийг вакцинжуулжээ
ЭМЯ: Шинээр 1015 хүнд халдвар илэрч, 7 хүн нас барлаа
Өнөө маргааш нойтон цас орж, цасан шуурга шуурна
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо