2021-02-04
Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо мэдэгдээд байсан. Тэгвэл хоёрдугаар сарын 11-нээс нийслэл хотод хатуу хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан цагаан сарын бөхийн барилдааныг цуцална гэдгээ Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ. Үндэсний бөхийн холбоонд барилдааныг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Холбоо энэ жилийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулж, улс аймгийн цолтой 128 бөх зодоглохоор бүртгэлээ эхлээд байсан юм
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд