2020-04-28
2020 оны хаврын тариалалтыг “Өрх бур хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлээд байна.
Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан билээ.
Уг тогтоолоор өнөө жил 360 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм.
“Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс" аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор ийнхүү эхлүүлэхдээ Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргасан.
2020 оны хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмжийг баримтлах юм байна. Уг зөвлөмжид 2020 оны хаврын тариалалт хөрс, цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг төв, баруун, зүүн гээд бүсүүдээр долоо сая тонн болжээ.
Манай улсын хувьд жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Өнгөрсөн жил 246.4 мянган тонн улаанбуудай хураан авсан нь 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа юм. Иймд үлдсэн хэрэгцээг хангахын тулд 60 мянган тонн улаанбуудай, импортлох шаардлага тулгараад байсан билээ.
Харин Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу хангах боломжтой тооцоог гурилын үйлдвэрүүд болон яамныхан гаргасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гэртээ хорионд байгаа олон зуун мянган хүүхдээ, ахмадаа, иргэдээ өлсгөх вий гэсэн үүднээс тариаланчид маань судалгаанд үндэслэн ойлголцож, энэхүү импортын квотонд хүлээцтэй хандаж байгаа.
Хэрэв ОХУ хилээ хаах нөхцел үүсвэл улаанбуудайн импорт тасалдаж, гурилын хангамж ноцтой болох, энэхүү тахлын үргэлжлэх хугацаа бүрхэг байгаа зэрэг олон хүчин зүйлүүдийг тооцон боловсруулсныг нийт тариаланчид, ногоочид, газар тариалангийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хүргүүлжээ.
Хаврын тариалалт эхэлсэн эдгээр өдрүүдэд улс орнууд хүнсний бүтээгдэхүүний экспортдоо хязгаар тогтоож, дотооддоо нөөцөлж буй тухай мэдээлэл хөвөрч байна. Тэр дундаа манай хойд хөрш болох ОХУ улаанбуудай экспортоо зогсоож байгаа тухай мэдээ сэлт олны анхаарлыг татаж байгаа.
Казахстан улаанбуудайн гурил, гурвалжин будаа, лууван, сонгино, төмс зэрэг ногоо экспортлохыг хориглосон бол Орос хилийн чанад руу гурвалжин болон цагаан будаа гаргахгүй, Беларусь гурвалжин будаа, сонгино, сармис хилээр гаргахыг хориглоод байгаа юм. Улаанбуудайн томоохон экспортлогч болох ОХУ үр тарианы нийлүүлэлтээ зогсоовол байдал хүндэрнэ гэж барууны шинжээчид үзсэн бөгөөд Чикагогийн бирж дээр улаанбуудайн үнэ хоёр долоо хоногт 11 хувиар өсжээ. ОХУ, Казахстан, Украин улаанбуудайн экспортдоо хязгаарлалт тогтоох гэж буйгаа хэдийнээ зарласан нь улаан буудайн эрэлтийг нэмэгдүүлээд байгаа юм.
ОХУ 2019 онд 43.3 сая тонн үр тариа экспортолсны 33 сая тонн нь улаанбуудай байсан бол энэ тоо эрс багасаж, Засгийн газраас тогтоол гарган 2020 оны хэрэглээнд дутагдалтай байсан 60 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортолсон.
Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан "Монгол Улс нэг сард 21 мянган тонн гурил иддэг байсан бол коронавирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас олон зуун мянган хүүхэд, оюутан гэртээ олон сарын турш байгаа нь үндсэн хүнс болох гурилын хэрэглээг огцом өсгөсөн. Бидний нийлүүлсэн 247 мянган тонн буудай нь есөн сарын хэрэглээ байсан бол дээрх шалтгаанаар долоон сарын хэрэглээ болон буурсныг гурил үйлдвэрлэгчидтэй хийсэн олон удаагийн судалгаагаар тодорхой болсон.
Гурилын үйлдвэрүүд түүхий эдгүй болох, одоо агуулахдаа гурилын нөөцгүй болсон мэдээлэл бодитой тул улаанбуудай импортлох шаардлага тулгарсан. 60 мянган тонн улаанбуудай импортлохоос гадна нэмж импортлох 100 мянган тонн улаанбуудайн 10 мянгыг нь гар ариутгалын бодис, "үлдсэнээр нь гурил хийхэд энэхүү өндөржүүлсэн байдлаас шалтгаалсан нэмүү хэрэглээтэй холбоотойгоор нийт импортын будаагаар таван сарын гурилын хэрэгцээг хангах буюу ирэх наймдугаар сарыг дуустал гурилаар үзэхэд дэлхий нийтээрээ зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад хүн ардаа хүнсний хомсдолд оруулахгүй байх шийдвэрийг бүх талууд нухацтай судлан, алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй" гэж онцолсон юм.
Харин зарим шинжээчийн үзэж буйгаар ОХУ улаанбуудайн илүүдэлтэй учир зургаадугаар сарын 31-нээс эхлэн буудайгаа урьдын адил экспортолно. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хөл хориотой холбоотойгоор тээвэрлэлтийн замаар халдвар тараахгүйн тулд авч хэрэгжүүлж буй алхам.
Тус улс гурван жил идэх хүнсний нөөц, үр тариатай учир ургацын гарц, болцоо харж байгаад хадгалсан буудайгаа хилээр гаргана. Хэрвээ хилээ улам чангатгавал ОХУ-аас үр тариагаар хараат орнуудын хувьд байдал хүндэрч, гурилын хангамж олон улсад доголдоно гэж үзэж байгаа юм.
Манай тариаланчдын хувьд Оросоос оруулж ирсэн үрийн улаанбуудайн чанар муу байгаагийн дээр хүрэлцээ тааруу байгаа талаар холбогдох газруудад нь хандаж "Хойд хөрш хилээ хаавал хүссэн хүсээгүй дотоодын тариаланчдаа түшиж таарна. Монгол Улсыг тэжээх нөөц, боломж бидэнд бий" гэсэн байр суурийг илэрхийлж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд